Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Латиф Гандиловыг хүлээн авч уулзлаа.Талууд Монгол-Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, соёл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Элчин сайд Латиф Гандилов хэлсэн үгэндээ “Азербайжан, Монгол хоёр ард түмэн түүх соёлын хувьд олон зүйлээр холбоотойг цохон дурдаад, хоёр улсын хооронд гадаад харилцаа, боловсрол болон худалдаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллах” санал дэвшүүлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг “Монгол, Азербайжаны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, үүнийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэсэн юм.





















































