“Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” Blue Sky төвд эхэллээ. 2 улсын дипломат харилцааны 40 жилийн ойд зориулсан энэ удаагийн ICT форумд Монгол, Японы судлаач, эрдэмтэд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, мөн 2 орны томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Өндөр нягтралын хамгийн олон HD сувгууд бас дээр нь Youtube, Picassa-г зурагтаараа үзэх, 3D сувгийг кинотеатрт биш гэртээ 24 цагаар үзэх. Энэ бүх боломжийг нэвтрүүлж байгаа СКАЙМЕДИА үйлчилгээ бол өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулж байгаа дэвшилтэт, шинэ үйлчилгээнүүдийн нэг нь юм. Скайтел группын хөрөнгө оруулалттай “Скай Си энд Си” компани уг үйлчилгээг ирэх сараас өрх гэр бүлд хүргэнэ.
Дуу дүрс, өнгөний тод ялгарал бүхий IPTV /Ай Пи ТВ/, өндөр хурдны интернэт, интернэтэд суурилсан утсыг нэгтгэсэн СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээ ийнхүү дэвшилтэт GPON /жи пон/ сүлжээгээр дамжин өрх айлд хүрэх нь. СКАЙМЕДИА өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулагдсан “National ICT Expo 2012” үзэсгэлэнгээс онцлох үйлчилгээгээр шалгарч байсан юм.





















































