Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгчид Засгийн газартаа 48 цагийн дотор улс
орны үймээн самуун, алан хядлагыг зогсоох шаардлага хүргүүллээ.

Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгчид Засгийн газартаа 48 цагийн дотор улс орны үймээн самуун, алан хядлагыг зогсоох шаардлага хүргүүллээ. Өнгөрсөн баасан гарагт тус улсын Хоула хотод Засгийн газрын цэргүүд 90 гаруй хүний аминд хүрсэн. Тэр дунд 30 гаруй хүүхэд байсан нь Сирийн энгийн иргэд болоод олон улсын хүмүүнлэгийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгараад байна. НҮБ болон Европын орнууд дахин дахин хориг арга хэмжээ авсаар байгаа ч Сири дэх мөргөлдөөн зогсохгүй байгаа юм. Тиймээс ерөнхийлөгч Башар Ал-Ассадад Сирийн босогчид шаардлага өгчээ. Тэд шаардах бичигтээ “Хоёр хоногийн хугацаанд НҮБ-ийн гал унтраах төлөвлөгөөг хэлэлцэж, хариу өгөх ёстой” гэсэн байна. Тав дахь өдрийн үд дунд гэхэд ямар ч хариу өгөхгүй бол өөрөөр ярина гэдгээ ч мэдэгдсэн байна. "Үндэсний аюулгүй байдал дээд цэгтээ хөндөгдөж байгаа энэ цаг үеийг лхагва гарагт амиа алдсан 13 хүний үхэл дахин баталж байна хэмээн" босогчид олонд зарлажээ. Сирийн иргэд Засгийн газраас ямар хариу өгөхийг иргэд чих тавин хүлээж байгаа юм.