Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хүүхдийн баярыг тохиолдуулан
томоохон хүнсний захууд болон томоохон дэлгүүрүүдэд шалгалт хийж эхлээд
байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хүүхдийн баярыг тохиолдуулан томоохон хүнсний захууд болон томоохон дэлгүүрүүдэд шалгалт хийж эхлээд байна. Хүүхдийн баяраар хугацаа нь дууссан барааг бэлэг болгон боож, савлах зөрчил их гардаг аж. Шалгалтыг энэ сарын 18-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын дөрвөн буюу ирэх даваа гараг хүртэл явуулж байгаа юм. Шалгалтын дүн хараахан гараагүй байгаа ч хугацаа дууссан бараа бэлгэнд савлах, чанаргүй хямд барааг урд хөршөөс оруулжж ирэх гэх мэт зөрчил, дутагдао олон гарчээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас хүүхэддээ бэлэг сонгохдоо савлагаан дээрх хугацааг харж авахыг анхааруулж байна.