Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-д тэрбумыг тэр өдөрт нь “хийсгэх” олигархууд олон

2012-5-31
0
ЖИРГЭХ
мөнгө    Сонгууль эхлэнгүүт АН тэрбумыг цацлаа.  Буянт-Ухаа дахь спорт цогцолборт нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол сүр дуулиантай болов. Ирэх сард болох Лондонгийн олимпын нээлтээс дутахааргүй. 

мөнгө    Сонгууль эхлэнгүүт АН тэрбумыг цацлаа.  Буянт-Ухаа дахь спорт цогцолборт нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол сүр дуулиантай болов. Ирэх сард болох Лондонгийн олимпын нээлтээс дутахааргүй.  Тэрбумын өртөгтэй энэхүү ёслол ямар ач холбогдолтой вэ. Нэр дэвшигчдэд батламж гардуулах үйл ажиллагааг баяр наадам мэт зохион байгуулах шаардлага бий юу.  Нэр дэвших эрхээ баталгаажуулж, гарын үсэг зурах, намын хамт олон амжилт хүсэх, намын удирдлага ямар байр суурь, бодлоготой өрсөлдөхөө илэрхийлэхэд хангалттай юм. Монгол Ардын Намын нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол албан ёсны арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдсан. Түүнд тэрбум атугай таван төгрөг ч зарцуулаагүй байх жишээтэй. АН ийн сүржигнэж байхад Ардын Нам бол аядуухан нэр дэвшигчдээ зарлачихлаа. Улстөрийн намын төлөвшил, хандлагын зааг ялгаа энэ мэтээр илэрч, ард түмэнд үнэлэгдэж явдаг. Харамсалтай нь АН-ынхан өөрсдөө үнэлэмжээ үргэлж унагадаг.  АН-ыг дэмждэг нөхөр  тус намын өндөр өртөгтэй шоунд нь эгдүүцэж эсрэг санал өгнө биз дээ.

    Угаас Сонгуулийн тухай хуульд намууд болон нэр дэвшигчид биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, цайллага, дайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
    Гэтэл АН-ын  нэр дэвшигчдэд  батламж гардуулах ажиллагаа нь  олон нийтийг хамарсан баяр ёслол мэт болов. Энэ бол сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад сурталчилгаа хийж, бас баяр ёслол зохион байгуулахыг хориглосон хуулийн заалтыг зөрчлөө. Гараан дээрээ хуулиа зөрчиж эхэлж буй тул цаашид хуулийг гууль болгож мэдэхээр болж байна. Улстөрийн хоёрдогч хүчин гэгдэх АН хуулиа зөрчиж эхлэхэд бусад жижиг улстөрийн  нам эвслүүд дагаад хууль зөрчихийг үгүйсгэхгүй.  Сонгуулийн шинэ хуульд орсон дээрх хатуухан заалтууд нь сонгогчийг аливаа зүйлээс үл хамааран өөрийн бодол, ухаанаар сонголтоо хийх боломжийг нээсэн билээ. Харин АН урьдын арга барилаар хандаж, нүсэр шоу цэнгээнээр сонгогчдын тархийг угаах гэж оролдлоо. Хуулийн наана цаадахыг ашиглах арга мэхэндээ тэд хэнийг ч үл дагуулна. Нэр дэвшигчдэд батламж өгөх нэрийдлээр сонгуулийн сурталчилгааны шоу хийчих юм. Мөн Баянмонгол корпориацийн тухай хууль хэмээн өргөн барьж мөнгөний амлалтыг өгч байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө дагасан бүхий л амлалт, арга хэмжээг тусгахыг хориглосон байхад АН хууль нэрээр амлалтыг өгч, хуулийн сиймхийг ашиглав. Гэхдээ сонгогчид наантай цаанатай ойлгож байна. Түүний нэг илрэл нь Буянт-Ухаа дахь спорт цогцолборт дахь нүсэр зардалтай ёслол танхим дүүрсэнгүй. Иргэд сонгогчид улстөрийн нүсэр үйл ажиллагаанаас залхаж зайгаа барьж байна. Шоутай, шоугүй ихэнх сонгогчид нэр дэвшигчдийг зарлахад л сонголтоо хийдэг.
    Харамсалтай нь АН сүрийг үзүүлсэн энэхүү арга хэмжээгээ эртнээс төлөвлөж, олныг хамруулахыг ихэд хичээсэн байна.
Хөдөө орон нутгийнхны зардалыг дааж ирүүлдэг тус намын уламжлалт ажиллагаанд өртсөн  мянга орчим хүн танхимд голлож байв.  Сонирхож ирсэн зарим нь ажил төрлөө бодоод гараад явж гэнэ. Танхим дахь хүмүүсийнхээ ирц дээр анхаарах сануулга зохион байгуулагчдад ирсэн байна. Зохион байгуулагч хаалга барьж, иргэдийг гаргахгүй гэж үзэлцжээ. Хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаа хэрэг шүү дээ. Ингээд хэрүүл уруултай гарсан хүмүүс бачимдаж уцаарлаад “танай намд саналаа өгөхгүй” гэж хэдэрлэхэд нэг саагсан залуу заамдан авч тэр хавьдаа л хөөрхөн улстөрийн дажин болсон сураг байна. Зах зухын сонин энэ. Харин дотор танхимд хошин шогийн дажгүй үзүүлбэр тавигдсан гэнэ. 76 нэр дэвшигчид хороороо дуу аялж, бөмбөлгөөр наадаж, туузанд нь хөл нь орооцолдоод унаж туссан тухай хүүхэд багачууд, хөгшид хөгжилдөн ярих ажээ. Манайхан чинь их шооч улс шүү дээ. Аливаа зүйлийг өөг андахгүй өлгөж авч егөөдөцгөөдөг нь гэм биш зан. Энэ мэт будилсан, бухимдсан авир төрх ч яахав. Хамгийн гол нь тэрбумыг зарцуулж эхэллээ.  Тэгэхээр жинхэнэ сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдийг зарцуулах нь тодорхой юм. Үнэндээ бол АН олигархижсан улстөрийн хүчин гэдгээ харуулж байна. Өнөөдөр нь намд нь элсээд маргааш нь нэр дэвшсэн Б.Наранхүүгийн хандивласан тэрбумаар зохион байгуулсан ч байж магад. Гэхдээ ганц Б.Наранхүү гэлтгүй тэрбумыг тэр өдөрт нь салхинд хийсгэх олигархууд тус намд олон.
Б.Ренчин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.169.53.119)
    тэнэг гарчиг оруулчихсан байна ш дээ мал аа
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
    • e_extra
      Гадаадад суугаа монголчууд аа. МАН, АН хоёр олигархиудын нам, авилгалдаа цадацгаачихаад одоо өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийг баривчилан хорьдог боллоо. Яг 37 оных шиг Монгол орныг шоронжсон орон болгоод байна. Иймд МАН ба АН -д санал өгөхгүй байхыг зөвлөж байна. Мөн монголчууд олноор амьдардаг орнуудад байгаа монголчуудын сонгуульд санал өгч чадаагүй иргэдийн саналыг бүртгэлээр нь МАН луйвардахаар элчин сайдууддаа нууц үүрэг өгөөд байна. Тэр байтугай хамгийн олон Монголчууд байдаг Солонгос улсруу гадаад харилцааны сайд Занданшатар өөрийн биеэр очиж элчингийн ажилтнуудад нууц зааварчилгаа өгөх гэж байна. Зорилго нь иргэдийг МАН-д санал өгүүлэх арга хэмжээ авахыг элчин сайддаа үүрэг болгохоос гадна сонгуульд санал өгөөгүй үлдсэн монголчуудыг бүртгэлээр нь МАН-д санал өгсөн болгох. Иймд сонгуулийн өдөр иргэд та нар дотроосоо комисс гаргаад өглөөнөөс орой хүртэл хэдэн хүн санал өгөхөөр элчингийн газар ирсэнийг тоолоод e_extra_mnyahoo.com japan_monaol.com хаягаар илгээнэ үү. Бид олон
      2012 оны 05 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    4 цаг 39 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    4 цаг 58 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    13 цаг 42 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    13 цаг 49 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    13 цаг 57 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    15 цаг 11 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    15 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    15 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК