Казакстаны нийслэлд 5-р сарын 30, 31-ны өдрүүдэд дэлхийн олон орны шашны удирдагчдын дөрөвдүгээр их хурал болж байна. Ард иргэдээ сөргөлдөөнд оруулахгүй,
амар тайван байлгахад чиглэсэн, шашны харилцааг буй болгож, бусад оронд үлгэр дуурайл болохуйц орон учраас энэ хурлыг Казакстан улсад зохион байгуулахаар болжээ. “Энх тайван байдал ба харилцан ойлголцол нь хүн төрөлхтөний зөв сонголт” гэсэн уриатайгаар тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар энэ улсад зохион байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр дэлхийд шашин хоорондын болон улс үндэстний харилцааны онцгой загварын жишээгээр Казакстан улс нэрлэгддэг болсон байна. Мөн энэхүү хуралд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын төлөөлөгчид оролцож байна.





















































