УИХ-ын гишүүн С.Оюуныг 2011 оны хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ зөрчилсөн гаргасан гэж АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун дараах тайлбарыг хийсэн байна. Түүний нөхөр Ч.Энхбаяр нь 2012 он гарсны дараа "Амида" ХХК-ны 61,88 хувийг эзэмшдэг байснаа 32 хувийг нь өөр хүнд шилжүүлсэн байжээ. Харин С.Оюун гишүүн энэ мэдээллийг 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан нь зөрчилтэй болсон аж. Тиймд тэрбээр залруулга хийхийг хүссэн байна.






















































