Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Сэлэнгэд ажиллажээ

2012-6-05
0
ЖИРГЭХ
Иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгохын төлөө зүтгэж, эдийн засгаа өсгөн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, уул уурхайн орд газруудыг эргэлтэд оруулан, байгалийн баялгаас орж ирэх мөнгийг шударгаар хуваарилж байгаа гүйцэтгэх засаглалын ажилд Сэлэнгийн иргэд ам сайтай байна. Цаашид олсон амжилтаа бататгаж, улам эрч хүчтэй ажиллахыг Сэлэнгэчүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захилаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хоймор нутаг-Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр энэ өдөр Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.
    Иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгохын төлөө зүтгэж, эдийн засгаа өсгөн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, уул уурхайн орд газруудыг эргэлтэд оруулан, байгалийн баялгаас орж ирэх мөнгийг шударгаар хуваарилж байгаа гүйцэтгэх засаглалын ажилд Сэлэнгийн иргэд ам сайтай байна. Цаашид олсон амжилтаа бататгаж, улам эрч хүчтэй ажиллахыг Сэлэнгэчүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захилаа. Засгийн газрын тэргүүн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хоймор нутаг-Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр энэ өдөр Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.
12060501big2 (1)
    Энэ Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн нь дэлхийд эхний гурван байранд орох үзүүлэлт. Мөн ажилгүйдлийг 7 хувь, ядуурлыг 10 орчим хувиар бууруулж чадсан нь иргэдтэйгээ хамтран ажилласны үр дүн гэж Ерөнхий сайд С.Батболд тодотголоо. Эдийн засаг өсөх нэг хэрэг. Хамгийн гол нь энэ өсөлтийн үр шимийг иргэн бүр, айл өрх бүрт хүргэхийн төлөө цаашид ч хийж хэрэгжүүлэх ажил их бий. Ямар ч байсан энэ Засгийн газар өнгөрсөн 4 жилд  мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтоо бүрэн биелүүлж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, иргэдтэйгээ уулзахад ч нүүр бардам байна гэж тэрээр онцолж байлаа. Өмнөө тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд нийт ард иргэд, тэр дундаа Сэлэнгэчүүдийн оруулсан хувь нэмэр асар их гэдгийг Ерөнхий сайд хэлээд хамтран ажилласанд нь талархал илэрхийлэв.

    Тухайлбал манай улс гурил, төмснийхөө хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг өөрсдөө хангаж, гаднаас гуйхгүй болсон нь  Сэлэнгийн хөдөлмөрч иргэдийн гавьяа. Сэлэнгэчүүд нийт ургацын 50 гаруй хувийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ сүүлийн гурван жил дараалан ургац алдаагүй амжилтаа цаашид бататгахын төлөө хамтдаа зүтгэх ёстой. Энэ бол улс орны хүнсний аюулгүй байдалд Сэлэнгэчүүдийн оруулах хувь нэмэр гэж онцлон тэмдэглэлээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр дүнд иргэд ам сайтай байна.
12060501big2 (1)

    “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ сар бүр 21 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээж, цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дахин, түүнээс дээш хувиар нэмсэн. Дээр нь 1 сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтыг иргэддээ олгосонд ихээхэн талархалтай байгаагаа олон хүн  илэрхийлж, Засгийн газрын ажилд амжилт хүсч байлаа. Иргэдтэй уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд аймгийн төвийн хүнсний захаар орж жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэ захад 500 гаруй хүн худалдаа эрхэлдэг бөгөөд Засгийн газрын тэргүүн хүнс, сүү, цагаан идээний тасгаар орсон байна. Хөдөө мал үнэтэй учир махны үнэ өндөр талдаа, гэхдээ борлуулалт гайгүй гэж худалдагч нар хэлж байв. Ерөнхий сайд шинэ оны ажлын эхний өдөр Хэнтий аймагт ажиллахдаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй зориуд уулзаж санал, бодлыг нь сонсож энэ салбарынхныг дэмжихийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм.

    Энэ удаа ч мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төр, засгаас яаж дэмжээсэй гэж бодож байна гэж Засгийн газрын тэргүүн асуулаа. Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авья гэхэд барьцаа шаарддаг нь хүндрэл учруулдаг, татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байдаг тухайгаа хэлээд, харин зээлийн баталгааг төр хариуцах чиглэлээр зоригтой алхам хийж байгаад Ерөнхий сайдад баярласнаа илэрхийлж байлаа. Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлэхдээ “Засгийн газар амьдралаа авч явахын тулд ажил хийе, зүтгэе гэж байгаа иргэдээ аль болох дэмжихийг зорьж байгаа. Ажлын байр бий болгож, барьцаагүй зээлийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өгч, батлан даалтыг нь хариуцах, татварын хөнгөлөлт, урамшуулал эдлүүлэх гээд олон ажил хийж байна” гэлээ.
12060501big2 (1)

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төв дэх энэ захын байр хуучирч муудсан учир орон нутгийн удирдлагууд шинэ зах барих хөрөнгийг шийдэж өгөхийг хүсч байсан байна. Энэ хөрөнгийг энэ оны төсөвт суулгасанд  жижиг, дунд бизнес эрхлэгчид талархалтай байгаагаа Ерөнхий сайдад илэрхийллээ. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Шаамар сумын нутагт байрладаг “Буман нарс” ахмадын сувилалд амарч байгаа 60 орчим өндөр настантай уулзаж, ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулан эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөв. Энэ сувилал уламжлалт болон европ эмчилгээтэй, нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир Сэлэнгээс гадна хил залгаа аймаг,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Хиагт хотын иргэд ч ирж амарч сувилуулдаг байна.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    4 цаг 19 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    13 цаг 22 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    13 цаг 29 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    13 цаг 37 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    14 цаг 51 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    15 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    15 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК