Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨГЖЛИЙН ХОТОД ХҮРЭХ ИРЭЭДҮЙ

2012-6-11
0
ЖИРГЭХ
Хөгжил бол  хөдөлгөөн юм. Хөдөлгөөн хөдөлгөөндөө урагш тэмүүлэх дэвшил юм.
Энэ дэвшлийн тухай   Монгол улсынхаа нийслэл  Улаанбаатар хотоор жишиглэн  ярилцана.  Хот бол хүн.  Хүмүүсийн төвлөрөл. Тийм болохоор хотын тухай түүний хөгжлийн тухай  яриа  маань хүний хөгжил дэвшил, эрдэм боловсрол, эрүүл мэнд, иргэншил, аюулгүй байдал,  амьдрал ахуйн тухай цогц  яриа хөөрөө  байх болно.
Энэхүү бодол бодлогыг  таван А-гийн зарчим дээр  задлан тайлбарлахыг хичээе.
Sonin A5 tolgoi 1
    Хөгжил бол  хөдөлгөөн юм. Хөдөлгөөн хөдөлгөөндөө урагш тэмүүлэх дэвшил юм.
Энэ дэвшлийн тухай   Монгол улсынхаа нийслэл  Улаанбаатар хотоор жишиглэн  ярилцана.  Хот бол хүн.  Хүмүүсийн төвлөрөл. Тийм болохоор хотын тухай түүний хөгжлийн тухай  яриа  маань хүний хөгжил дэвшил, эрдэм боловсрол, эрүүл мэнд, иргэншил, аюулгүй байдал,  амьдрал ахуйн тухай цогц  яриа хөөрөө  байх болно.
Энэхүү бодол бодлогыг  таван А-гийн зарчим дээр  задлан тайлбарлахыг хичээе.

АГААР НЬ ЦЭВЭР УЛААНБААТАР

Бидний  эргэн тойронд алагчлалгүй оршдог цорын ганц зүйл бол хөх тэнгэр. Тэнгэр гэж бид  агаарыг л хэлдэг шүү дээ. Тэнгэр нь цэнхэр  агаар нь цэнгэг байх нь үнэндээ хүний амин чухал хэрэгцээ.  Тэр тусмаа Улаанбаатарын тухайд. Ийм цэнхэр тэнгэртэй  цэлгэр хоттой байхад юу хэрэгтэй вэ.  Хотын эрүүл  мэндийн манаанд  та бидний хавар тарьж  хатуугаар хэлвэл намар хураачихдаг мод бут л онцгой үүрэгтэй.  Хотын  болоод та бидний уушиг энэ юм шүү.
   
    Хотын уушиг болсон ногоон байгууламжийг  25 хувьд хүргэхийг  зорилго болгож байна. Гагцхүү  мал сүргээ хариулдаг малчин шиг тарьсан мод бутаа хамгаалж арчилдаг эзэнтэй болгомоор байна.  Дуртайд нь  өгөөд суудаг мөнгө төгрөгөө  энэчлэн хотын эрүүл мэнд,  хотын иргэний эрүүл чийрэг амьдрахад нь зориулмаар байна. Мод бутаа хоньчлон хариулуулж  өөрийн зөнгөөр ургах хүртэл нь  эзэнжүүлэхгүй бол  болохгүй байна. Ганцхан тоон үзүүлэлт  жишээ татья.  Нэг хүнд  100 мод  хариуцуулж,  сарын  400000 төгрөгийн цалин олгоё л доо.   1000 хүнд  1 сая мод хариуцуулаад нэг талаас 1000 хүнийг  ажлын байртай болгож,  нөгөө талаас саятан цэцэрлэгтэй больё. Мянгат малчин гээд  шагшин магтаад байхтай агаар нэг мянгат модчинтой больё. Шалгаруулья. Шагнал урамшил өгье. Үүний төлөө эзэн нь хичээж модоо  арвижуулахын төлөө л зүтгэнэ биз дээ.  Жилд  48 тэрбум төгрөгний цалин өгөөд  1 сая модтой болгоно.  Модчиноо  “хотын экоцагдаа”  гээд нэрлэчихье л дээ.  Цэвэр агаарын  тухай хууль боловсруулж, эрх зүйн орчныг баталгаажуулахад анхаарч агаарын бохирдлыг багасгахад  тууштай өөрчлөлт гаргах нөхцлийг  бүрдүүлнэ. Sonin A5 tolgoi 1

    Энэ бүхэнд дээр ярьсан  ногоон  хотын тухай асуудал ирж холбогдоно. Хотын уушиг болсон мод бутаа арвижуулах,  хамгаалах тэр ажил  үнэндээ цэвэр агаарын зууч нь байх болно.  Тэрчлэн   агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг   сааруулахад  нөлөөлөх олон хүчин зүйлийг анхааран судалж, эрчим хүчний эх үүсвэрүүдийг  гэр хорооллын иргэдийн амжиргаанд нэвтрүүлэхийг  гол чиглэлээ болгоно. Хотын эрүүл мэндэд  ус шиг чухал юм алга.  Тэгтэл хамгийн эрүүл бус үзүүлэлтэй зүйл гэвэл  бохир агаарын  дараа бохирдсон ус орно. Усгүйгээр хүн  амьдрах уу... Хотын  усан хангамжийн цэвэр усны нөөцийн  ихээхэн хэсэг нь   Туул гол. Туулын төлөө амаа эцтэл ярьж бичиж төрийн бус байгууллага байгуулагдсан ч үр дүнд хүрэхгүй л байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж монголчууд ярьдаг даа.  Тийм аваас голын ундаргаа авч буй эхэнд нь мод хад огтлуулахгүй байх. Замд нь хог хаягдлаа  дайхгүй  байх хоёрыг  зэрэгцүүлмээр байна.  Ус чандмань эрдэнэ гэдэг үзлийг хүн бүрийн тархи оюунд  нутагшуулмаар байна.  Ингэж байж Туул ч цэвэршинэ Туулын хөвөөнд  хөгжих их хот ч цэвэршинэ.
   
    Хотын иргэн ч эрүүл чийрэг байх болно. Нэг нь нөгөөгөөсөө  уялдаатай ийм олон асуулт бидний урд хөндөлсөөд байна.  Туул голын усны урсацыг  сэргээх,  гадаргын усыг хуримтлуулах усан сан байгуулж хот орчмын булаг шанд  голын ай сав газрыг  нэгбүрчлэн хамгаалахад  анхаарах нь эрүүл чийрэг байх эрүүл хот орших  үндсийн үндэс ээ. Агаар нь цэвэр Улаанбаатарт нэн чухал зүйл бол  хотын төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх явдал. Зөвхөн хотын ч биш хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулж агаараа, хөрсөө, усаа хамгаалах ариун байх  чанарыг нь сайжруулах явдал. Агаар бол хаана л бол хаана орших цорын ганц экосистем учраас хөрс ч нөлөөлнө, ус ч нөлөөлнө. Байшин барилга ч нөлөөлнө. Утаа униар ч нөлөөлнө.  

    Дахин цэвэрлэгдсэн усыг үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжуудыг услах зэрэгт ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь үнэндээ нэг талаас ховордоод байгаа эрдэнээ хамгаалахад чухал нөлөөтэй.
 Агаар бохиртуулах  элдэв эх үүсвэрийг  багасгах, үйл ажиллагаандаа  дэвшилт  арга технологийг нэвтрүүлсэн  иргэд аж ахуйн нэгнжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.   Энэ нь  цэвэр агаарын тухай хуульд  эрх зүйн хувьд  тусгалаа олсон  байх учиртай.  Тэрчлэн  хот орчмын  байгальд  сөрөг нөлөө үзүүлж  буй зарим  нэг үйлдвэрийг  хотоос гадагш  төлөрүүлэх, ялангуяа  цэвэр усны нөөц болсон Туул голд ойрхон үйл ажиллагаа явуулж буй  түүхий эд  боловсруулах  үйлдвэрүүдийг  хяналтандаа авч ажиллах нь эрүүл  хотын хойшлуулшгүй  зорилт юм.  Энэ нь цаашдаа шат дарааалан авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээ байх юм. Хот төлөвлөлтийн бодлогод   энэ  чиглэлийг нарийвчлан суулгаж өгөх нь  зүйтэй.  Эрүүл хотын  эрүүл чийрэг иргэнд  нэн хэрэгтэй нэг  үйл ажиллагаа нь  нийтийн биеийн тамир. Энэ үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих,  гүйлтийн зам талбайг байгуулах, цэцэрлэгт хүрээлэнг  тохижуулах,  өвлийн спортын талбайг  нэмэгдүүлж, дүүрэг бүхэнд  спортын ордон, усан бассейн болон  дугуйн зам, гүйлтийн зам байгуулж, чийрэгжүүлэлтийн төвүүдийг олшруулах нь  нэн  их  шаардлагатай байна. 
   
    Бүх нийтээрээ  бие махбодийнхоо дархлааг сайжруулж, өвчин хуучгүй эрүүл хотын чийрэг иргэд болох  үндсийн үндэс нь  яах аргагүй  нийтийн биеийн тамираар хичээллэх явдал.  Гүйж харайж, явган алхаж,  ширээний ард  хийх  чилээ гаргах дасгалыг иргэн байгууллага бүхэн ажлын байрандаа мөрдвөл нэн зохилтой. Тэрчлэн  хотын иргэд долоо хоногийн нэг өдөр  хөнгөн  зөөлөн  тэрэгнээсээ татгалзаж,  явган алхаж дугуй унаж ажил  сургуульдаа явбал мөн ч  таатай байх болно. Энэ нь олон талын  ач холбогдолтой юм.  Тухайлвал   хотын агаарыг  цэвэршүүлэх,  хөдөлгөөн хийж, биеийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхээс эхлээд  эдийн засгийн хэмнэлт гээд тоочвол их тоо гарна.  Ганцхан жишээ татахад   УИХ-ын 76 гишүүн нэг өдөр машин тэргээ унахгүй нийтийн унаа болж өгвөл явган алхаад ажилдаа ирэхэд л асар их хэмнэлт гарна.  Өдрийн 70 км явах лимитээ хоёр өдөр хэмнэвэл  Монгол улсаа  хилийн шугамаар нь  тойроод Улаанбаатартаа эргээд ирэх тийм замыг туулах   зайд явах хэмнэлт гарах нь.   Өдөрт дундажаар 1 тонн шатахуун хэмнэх нь. Хэмнэх нь сонин биш юмаа гэхэд  нэг тонн шатахуунаас гарах хорт утааг  нийслэлийн агаараас  зайлуулах нь...Эрүүл хотод ийм л хөрөнгө оруулалт чухал болоод байна.

    Агаар нь цэвэр Улаанбаатарын    нэг том дайсан бол хотын иргэдийн  амьдрал ахуйгаас  үлдэж буй  хог хаягдал, түүндээ хандах хандлага.  Хогийг хог гэдгээр нь биш арай өөр өнцгөөс нь эдийн засгийн нүдээр харах явдал болоод байна. Хог л бол хог гээд  овоолоод баймааргүй байна. Орчин үеийн техникийн дэвшилд  нийцүүлэн хог хаягдлыг  ангилан  ялгаж, дахин ашиглаж,  саармагжуулж,  халдваргүйжүүлж,  хор хөнөөл бохирдлын түвшинг нь бууруулан боловсруулмаар байна.  Хог хаягдал бол хотын иргэн бидний өөрсдийн зан дадгал, оюун бодлоос хамаатай зүйл. Хог  бол үйлдвэрлэлийн түүхий эд.  Энэ үүднээс нь хотод хог боловсруулах үйлдвэрийг  шинээр  барьж,  хог хаягдлыг ангилан боловсруулах хөтөлбөрийг  шинэчлэн хэрэгжүүлнэ.  Бага гэлтгүй санаж сэдэж хийх зүйл юуны өмнө  хотын гудамжинд  хогийн сав хүрэлцээтэй  байрлуулж,  хог хачягдал зайлуулах машин техникээр хангахад анхаарлаа хандуулна.   Одоо нийслэлийн 9 дүүрэгт 150 гаран машин  хог зөөвөрлөж байгаагийн 30% шаардлага хангахгүй байгаа юм.  Хогоо өөрөө боловсруулдаг  орчин үеийн машин техник ч чухал байна. 
   
    Уртасгасан цагаар ажиллуулж ээлжийн горимд оруулан цалин хөлсийг нь хангалттай өгөхөд  илүү анхаарах болно.  Хотын хог хаягдлыг ангилан боловсруулах хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж, 2-оос доошгүй боловсруулах үйлдвэрийг байгуулна. Хотод  тэр тусмаа  эрүүл хотод  хамаатай зүйл нь  цэвэр агаар.  Цэвэр агаарын  тухай хууль боловсруулж, эрх зүйн орчныг баталгаажуулахад анхаарч агаарын бохирдлыг багасгахад  тууштай өөрчлөлт гаргах нөхцлийг  бүрдүүлнэ. Энэ бүхэнд дээр ярьсан  ногоон  хотын тухай асуудал ирж холбогдоно. Хотын уушиг болсон мод бутаа арвижуулах,  хамгаалах тэр ажил  үнэндээ цэвэр агаарын зууч нь байх болно.  Тэрчлэн   агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг   сааруулахад  нөлөөлөх олон хүчин зүйлийг анхааран судалж, эрчим хүчний эх үүсвэрүүдийг  гэр хорооллын иргэдийн амжиргаанд нэвтрүүлэхийг  гол чиглэлээ болгоно.  Агаар бохиртуулах  элдэв эх үүсвэрийг  багасгах, үйл ажиллагаандаа  дэвшилт  арга технологийг нэвтрүүлсэн  иргэд аж ахуйн нэгнжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.   Энэ нь  цэвэр агаарын тухай хуульд  эрх зүйн хувьд  тусгалаа олсон  байх учиртай. 

    Тэрчлэн  хот орчмын  байгальд  сөрөг нөлөө үзүүлж  буй зарим  нэг үйлдвэрийг  хотоос гадагш  төлөрүүлэх, ялангуяа  цэвэр усны нөөц болсон Туул голд ойрхон үйл ажиллагаа явуулж буй  түүхий эд  боловсруулах  үйлдвэрүүдийг  хяналтандаа авч ажиллах нь эрүүл  хотын хойшлуулшгүй  зорилт юм.  Энэ нь цаашдаа шат дарааалан авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээ байх юм. Агаарын бохирдлыг бууруулах олон хувилбарт эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглээнд нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно. Хийн болон цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн  импорт хэрэглээг дэмжих нь  хойшлуулшгүй юм.  Гэр хорооллыг орон сууцжуулж хувийн орон сууцны халаалтыг  шинэчлэх нь зүйд нийцнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    3 цаг 47 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    4 цаг 6 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    12 цаг 50 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    12 цаг 57 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    13 цаг 4 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    14 цаг 19 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    14 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    14 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК