Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн ”зүрхний бичлэг”

2012-6-13
0
ЖИРГЭХ
Нэр дэвших эрхийн төлөөх тулаанаас олж авсан “шарх” нь тэдний зарим нэгийг нь хурцаар өвчлүүлсэн байхад нэг хэсэгт нь ялалтын дарс буудуулах зөн билгийг “хайрлаж” буй гэх. Энэ бүхэн зөвхөн тухай нэр дэвшигчдийн дотор буцалж буй гал гэхээс илүүтэй эргээд тухайн намын нэгдмэл чанарыг үгүйсгэх цаг үеийн давагдашгүй хүчин зүйл болох нь бий.
   Ямар ч байсан намуудын дотоод нөхцөл байдлаас үүдэн гол хоёр намын сонгуулийн бэлтгэлийг “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ.
   УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй. Гэхдээ албан бусаар бол аль хэдийнэ эхэлчихсэн. Телевизүүдийн хөрөг нэвтрүүлгийн цаг нэр дэвшигчдээр “өвчилж”, сонин бүрийн хуудаснаа яг л дарга шиг харагдуулах зорилготой уран сайхны зорилтот зургууд “залрах” болж. Ингэж нэр ус, угсаа гарал, үс зүс, өнгө мөнгөө олонд танилцуулахын төлөө уралдаж эхэлсэн тэдний 76 нь л УИХ-ын гишүүн болно.
   Тиймээс ч нэр дэвших эрхийн төлөөх тулаанаас олж авсан “шарх” нь тэдний зарим нэгийг нь хурцаар өвчлүүлсэн байхад нэг хэсэгт нь ялалтын дарс буудуулах зөн билгийг “хайрлаж” буй гэх. Энэ бүхэн зөвхөн тухай нэр дэвшигчдийн дотор буцалж буй гал гэхээс илүүтэй эргээд тухайн намын нэгдмэл чанарыг үгүйсгэх цаг үеийн давагдашгүй хүчин зүйл болох нь бий. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиас харахад шүү дээ. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй гол гэсэн нам, эвслийн дотоод нөхцөл байдлыг анхаарч ажиглахад дараах дүгнэлтүүд гарах ажээ.

ман.1Монгол Ардын нам: Энэ нам Монголын хамгийн олон гишүүнтэй, ууган улс төрийн хүчин. Зөвхөн намынх нь гишүүд дангаараа санал өглөө гэхэд жагсаалтаар УИХ-д суух боломжтой 28 нэр дэвшигчийн тал хувь нь автомат гишүүн болох боломжтой. Ямар ч байсан гишүүнчлэлийнх нь тоог сонгуулийн насны иргэдийн тоотой харьцуулаад үзэхэд илт зөрүүтэй байдлаар ялагдах магадлал Ардын намд байхгүй. Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтыг Ерөнхий сайд С.Батболд тэрүүлж, араас нь У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар гэх мэтээр жагсаасан нь Ардын намын хувьд хамгийн зөв сонголт болж өгсөн. Цаашлаад УИХ-ыд нэр дэвших тойргийг хаалтгүй худалдаж авах хүүхнүүд гэх шүүмжлэлийн эзэд болоод байсан Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, “Мөнхийн үсэг” группын ерөнхийлөгч Б.Батцэцэг нарыг жагсаалтын арваас хойш бичсэн нь харьцангуй шударга хуваарилтал болж өгсөн.

Мөн “Мон уран”ы Б.Наранхүүгийн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Саранчимэгт “УИХ-д нэр дэвших эрхийг Ардын нам өндөр үнээр худалдах эрхийг зарах нь” гэж бичиж байсан ч тэрхүү таамаг нь худлаа цуурхал болж үлдсэн. Товчхондоо Ардын нам асуудалд шударга хандаж байгаа гэдэг нь энэхүү шийдвэрээс нь анзаарагдсан. Төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрх худалдаж авсантай харьцуулахад шүү дээ. Түүнчлэн намын жагсаалтаар УИХ-д суух магадлалтай улстөрчдийн манлайд тулхтай, туршлагатай хашир лидерүүдээ жагсаасан. Улс төрийн идэвхитэй амьдралынхаа туршид Ардын намын төлөө зүтгэж ирсэн тууштай итгэл үнэмшил, сонголтыг нь ийн шагнахад буруу зүйл байхгүй.

Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр тэдний хэн болохыг, хийж бүтээснийг мэддэг гэж болно. Тэгвэл тойрогт өрсөлдөх эрхийг эрч хүчтэй залуу үе хийгээд тухайн тойргийнхоо төлөө нэг буюу түүнээс олон удаа УИХ-д сонгогдож, хийсэн ажлаа үнэлүүлж чадсан дунд үеийнхний төлөөлөлд олгосон байгаа. Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн ногоон дэвжээнээс нь улс төрд түшиж оруулсандаа хэзээ ч харамсадаггүй. Гол, ус, уул усны төлөө дуугарч буй итгэл үнэмшил нь зөвхөн хэнтийчүүдийн төдийгүй монголчуудын талархлыг хүлээх болсон. Н.Ганбямба гишүүний хувьд ч адилхан.

Цаашлаад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Очирбат, Ж.Сүхбаатар гээд итгэлтэй төрийн түшээдийн жагсаалт үргэлжилнэ. Үүн дээр “НИК” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Содбилэг, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат гээд хүчирхэг залуусын төлөөллийг нэр дэвших хүчтэй өрсөлдөөнд оруулсан нь ялалт, ялагдлын амтыг анхнаас нь мэдэрч сурсан ирээдүйн лидерээ төлөвшүүлэх их гарцыг олж харсантай нь холбоотой биз. Энэ бол Ерөнхий сайд С.Батболд хийгээд түүний багийнхны УИХ-ын 2012 оны сонгуульд барьж буй бодлого нь. Гол нь сонгогчид энэхүү зөв харьцаанд нь талархалтай хандаж буйтай зэрэгцээд Ардын намын 200 мянга орчим гишүүд нь бүгдээрээ УИХ-ын сонгуулийн ажилд ханцуй шамлан орсон нь дамжиггүй.

анАрдчилсан нам: Ардчилсан намын нэр дэвшигчдийн тухайд ч хэлэх зүйл олон. Тус нам өнгөрсөн 20 жилийн турш дээлээ солиогүй. Тодруулбал, 20 жилийн өмнө төрсөн ардчиллын 20-н манлайлагч нь энэ удаад ч мөн л УИХ-д нэр дэвшсэн. Үеийн шинэчлэл гэгчийг УИХ-ын сонгуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг дотоод журмаа мөрдсөн гэж болно. Гэхдээ огцом гэмээр сонирхолтой өөрчлөлт ганц нэг оруулсан нь “Мон уран” компанийн Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрх олгосон явдал. Тэрбээр өмнө нь Ардын намаас УИХ-д нэр дэвшихийг гуйсан ч санаснаар нь болоогүй. Иймд ард иргэдийн дунд “Б.Наранхүү Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу” гэх эргэлзээ төрүүлэх болсон гэдэг. Цаашлаад Иргэний зориг намын дэд дарга М.Зоригт намаасаа гарч, Ардчилсан намд орсон байгаа.

Улмаар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн нь тус нам доторх УИХ-д нэр дэвших эрхийн төлөөх тулааны ард ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж буй гэдгийн баталгаа болж өгсөн юм. Тэгсэн атлаа өнгөрсөн гурван удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, Ардчилсан намын эмэгтэйчүүд дундаа боловсрол мэдлэгээрээ илүүрхэж ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг намынх нь удирдлагууд гомдоохын дээдээр гомдоосон гэнэ. Намдаа хашиж буй алба, өнгөрсөн хугацааны улс төрийн туршлага, Ардчилсан намын төлөө зориулсан зүрх сэтгэл нь түүнд уг нь намынхаа лидерүүдийн хамт жагсаалтад бичигдэх эрх эдлэхэд дэм болох учиртай. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгээс тэрбээр хол илүү лидер. Гэтэл намынх нь удирдлагууд түүний нэрийг жагсаалтад бичихээс татгалзаад зогсохгүй Хөвсгөл аймагт нэр дэвших боломжийг нь үгүй хийсэн гэдэг.

   Эцэстээ тэрээр асар их эрсдэл дагуулсан Хан-Уул аймагт хүчээр шахуу нэр дэвших үүргийг намаасаа авсан гэж байгаа. Иймд бүхэл бүтэн Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийхээ хувьд Ц.Оюунгэрэл нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр гурван жил ажиллаад УИХ-ын гишүүн болж болох юм байна” хэмээн сэрүүн зүүдэлсэн М.Батчимэг гэх бүсгүйн араас дээрх шалтгаанаар чамгүй сайн чаргууцалдсаны эцэст арайхийн нэрсийн жагсаалтын аравдугаарт нэрийг нь бичүүлж дөнгөсөн гэх. Ц.Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүдийг намынхаа удирдлагатай ана мана үзэлцээгүй бол М.Батчимэгийг дөрөвдүгээрт бичих тохироо хийгдсэн байсан гэдэг. Түүнчлэн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гэхэд лидерүүдийн тохиролцоон дунд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй гэнэ.

   Уг нь тэрбээр жагсаалтад Н.Алтанхуягийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх учиртай. Бүхэл бүтэн намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал нь түүнд энэхүү давуу эрхийг эдлүүлэх боломжтой. Гэтэл З.Энхболд гишүүн удаа дараа Н.Алтанхуягийг огцруулна хэмээн дарамталдгийнхаа хүчинд Д.Эрдэнэбатынхаа өмнө буюу хоёрдугаарт бичигдэж. Х.Тэмүүжин нь мөн л “Намайг нэр дэвшүүлэхгүй бол би бие даана” хэмээж байгаад ерөнхий нарийн бичгийн даргынхаа өмнө зогсчихсон. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л Д.Эрдэнэбатыгаа үл хүндэтгэсэн. Энэхүү зөрчил, хагарлаас үүдэн намдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх учиртай Д.Эрдэнэбат дарга жагсаалтын тав руу шидэгдсэндээ ихэд бухимдсан гэдэг. Арга ч үгүй, албан тушаалтайгаа дүйцсэн эрх эдэлж чадаагүй болохоор хэн л баяртай байв гэж дээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө Баянхонгор аймагт нэр дэвшсэний зэрэгцээ Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Б.Мэдрээ, А.Гансүх, Г.Байгалмаа гэсэн тавын таван хүнээ намын жагсаалтад багтааж чадсан нь мөн л Ардчилсан нам доторх зөрчлийг хурцатгаж эхэлсэн гэх яриа бий. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын асан Р.Бадамдамдин өөрийн хүү Б.Баттүвшинг, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр том хүү Б.Батбилэгийгээ жагсаалтад оруулсан нь эрх мэдлийн шударга бус хуваарилалтын сонгодог жишээ болсон гэнэ.

  Энэ бүхэн эцсийн дүндээ Ардчилсан намын дотоод хагарлыг эрчимжүүлж, УИХ-ын 2012 оны сонгуулиар “Ардчилсан нам хагарав” гэх гол шүүмжийг өдөөхөд хүргэх бололтой.

МАХНШударга ёс эвсэл: МАХН болон МҮАН-ын хамтарч байгуулсан “Шударга ёс” эвслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой болоод байгаа. Үүний төлөө сайн дураараа өлсч, цангаж, өрөвдүүлж тоглосон нь ч тодорхой. Харин олон нийтийн зүгээс түүнийг “Үхэх” нь хэмээн өрөвдөж байсан сэтгэлээ түүнээс буцаагаад авчихсан. Хараалыг харамгүй урсгаж, салаавчийг санаагаараа гаргасан нь илчлэгдсэн болохоор тэр. Гэсэн ч тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө дахин өлсөх магадлалтай. Шүүх хурал сонгуулиас өмнө болох учраас өлсөхгүй л бол шийтгүүлчих болохоор дахин хуучин аргаа хэрэглэх биз.

Харин намынх нь жагсаалтыг харахад дуучин, тамирчин, урваач шарваач тун олонтой аж. Ядаж л экс Ерөнхийлөгч өөрийн том хүү Э.Батшугарыгаа гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Цолмон, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг нараас дээгүүр тавьж, жагсаалтын зургадугаарт бичсэн байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд жагсаалтад бичигдсэн болж, Н.Энхбаярын хүүтэй ижил түвшинд үнэлэгдэж байхаар өөрөө өрсөлдөж хүчээ үзсэн нь дээр гэсэндээ Дархан аймагт нэр дэвшсэн тухай яриа бий. Харин Ч.Улаан гишүүний тухайд Сүхбаатар аймагт гэр бүлийнхээ асуудлаас болоод нэр дэвших боломжгүй болсон учраас жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэх замаар УИХ-д дөрөвдэх удаагаа суухыг санаархаж буй нь энэ.

Д.Тэрбишдагва гишүүний хувьд Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшихийн тулд МАХН-руу урвасан. Харин О.Чулуунбат гишүүнд энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах, ялагдахын аль нь ч нэг их сонин биш байгаа гэсэн. Өөрөө энэ тухайгаа хэвлэлд ярьсан байсан бөгөөд олны яриад байсанчлан “Н.Энхбаярт дарамтлуулж, МАХН-руу орсон” гэдэг үг үнэний хувьтай бололтой.

изнн.1Иргэний зориг-Ногоон нам: Гурван даргатай буюу гурван толгойтой уг намаас дэд дарга М.Зоригт нь гарч, Ардчилсан намд орсноор нэг хэсэгтээ л санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэдэг. Гэсэн ч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл орж ирснээр асуудал арай л нааштайгаар шийдэгдэж эхэлж байгаа юм байх. Тийм ч учраас намын жагсаалтын нэгдүгээрт С.Оюун, хоёрдугаарт С.Дэмбэрэл гэсэн нэрийг бичсэн харагдсан. Уг нь С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн хоёр даргын дундуур Иргэний зориг-Ногоон намын гуравдахь дарга Д.Энхбатын нэрийг бичих байсан ч тэрбээр өөрөө УИХ-д дахин суухаас татгалзсан байгаа. Учир мэдэх улстөрчдийн дунд Д.Энхбат гишүүн сайндаа татгалзаагүй. Харин С.Оюуны өмнө буюу нэгдүгээрт нэрээ бичүүлэх хүсэлтэй байж. Гэтэл нам нь тэр хүслийг нь биелүүлээгүй тул нэр дэвшихээс татгалзсан гэнэ. УИХ-ын гишүүн З.Алтай дэмжигч гишүүнийхээ статусаар Иргэний зориг-Ногоон намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээ зарласан байгаа. Ямар ч байсан нэгдэл бүр нь салалт, салалт бүр нь маргаанаар дуусдаг тус намаас Д.Энхбат нь явах нь бараг л тодорхой болсон гэж болно.

   Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө С.Оюун гишүүн ямар буян амлаж түүнийг тогтоон барих нь өнөөдөртөө нууц байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөх гол намуудын нэр дэвшигчдийн чансаа хийгээд дотоод, гадаад нөхцөл байдлыг нь тоймлоход нэг ийм. Ардчилсан нам доторх асуудлаа гадагшаа задлахгүйг хичээхдээ дэмий л “Манайх ялчихлаа” гэсэн мессежийг олон нийтийн дунд тарааж, өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ “Ардын нам ялагдах нь” гэсэн хууль бус мэдээлэл цацсаар байгаа.

   Сонгуулийн тухай хуульд ийм утгатай мэдээг цацаж, мэдээлэх нь хориотой бөгөөд ямар нэгэн байдлаар сонгогчдын санаа бодлыг төөрөлдүүлсэн, сонгуулийн дүнг урьдчилж тааварласан гэх маягаар өөрсдийн санаа бодлыг тулгах зорилготой судалгааны дүнг олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн заалт бий. Ямар ч байсан намуудын дотоод нөхцөл байдлаас үүдэн гол хоёр намын сонгуулийн бэлтгэлийг “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • humuuse (124.158.124.156)
    ene udaad AWILGACHID bish ARD tumen ylah estoi..ardaa alachildaggui tumnee tuildaldaggui zasagiig burelduulehiin tuld ARDCHILSAN NAM garah estoi bi demjij bn
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • icheesei maniihan (217.79.189.229)
    “Ардчилсан нам хагарав” гэх гол шүүмжийг өдөөхөд хүргэх бололтой. О.Чулуунбат энэ“Н.Энхбаярт дарамтлуулж, МАХН-руу орсон” гэдэг үг үнэний хувьтай бололтой. “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ. gej IZNN,AN,shudraga es ewsel ene 3n namiig ul oishoon teershaasan maygaar bichsen harin MAN-iig magtan bichsen bgaa n yaltchgui ene zahialgat medeelel songuuli oirtoh tusam iim uiwaagui zan gargaj har PR hiih hereggui MANiihaaan
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • zaluu hun (41.196.22.244)
    ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████ardchilal ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███mandan ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███badrag ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████████████ ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • ENIIG UNSH (122.141.242.199)
    Ene udaagiin songuuli ix oorchloltiinsonguli bolnoooo. Ter oorchloltiig zowxn ARDCHILSAN NAM l xiij chadna gdgiig xvn bolgon medne shteee.. Ardchillin manlailagchad xangalttai YLNA !
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    96-2000 ond AN namd itgel uguhud ted tsalinga tawij chadahgui 6-8 sar bolson ordon zvgeer baar saw shig arhinii vvr bolson sandal shireegee bulaaldan 4 udaa zasgaa solij bsaniig bi sanj bna eniig ergen sanaarai hvmvvsee ter ued deshij bsan nuhud heweerei bgaa shvv
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • irgen (92.87.18.254)
    shorongiin horigdloor ahluulsan nam, olon gishuuntei gj ongirdog nam, hudal medeelel tsatsuulj hahuul ogdog irgenii zorig nam ntriig uhsen zayaandaa songohku ta nar hicheegeed hereggui tor bolon niigem ard tumen ta nariig songohku harin ARDCHILSAN nam bol shudraga hiij buteesen zuiltei bi songoltooo hiisen oorchloh geed hereggui
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    96-2000 onuudad AN namd itgel uguhud ted tsalingaa tawij chadahgui 6-8 sar bolson dans ni ulaissan umch gej ym bhgui zambaraagui turiig MAN hvleej awj bsan gedeg
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    MAN bidend shine zaluu bolowson hvchnee ilgeesen tedniig demjih heregtei
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • больёоо (63.141.237.80)
    Мөнгө аваад захиалгаар хүний нэр төрд халддаг сэтгүүлчид больёоо. та нар шиг мөнгөний төлөө ард иргэдээ худалддаг хүмүүс яаж 76г муулж чадаж байнаа. 76 мөнгө иддэг ч юм хийдэг харин сэтгүүлч та нарын хийдэг зүйл хүний арлуу шагайж худлаа муулахаас өөр юм хийдэггүй шдээ.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • баяраа (103.11.192.34)
    манай дүүрэг монгол ардын намыг дэмжиж байна ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хөөрхөн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████████████ ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • баяраа (103.11.192.34)
    МАН залуусыг бидэнд илгээжээ. тэд мөнгүй ч мэдлэгтэй гэн шүү. харин ардчилсан нам бидэнд хөгшчүүлээ илгээжээ. тэд нь мөнгөтэй гэнээ. мөнгөтэй хүн ямар байдгийг ард түмэн мэднээ. МАН-ийг залуусыг манай дүүрэг сонгох болно оо
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • баяраа (103.11.192.34)
    МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАХН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • mmmm (177.36.243.7)
    Зарим сэтгүүлчид нээрээ худаа шаах юм даа. тэнэг тэнэг юм бичээд байх юм. Сонгуулийн зүрхний бичлэг ч гэх шиг.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    боовоо унжуулсанууд нь терминатар алхаагаар наашаа алхаж байгааа дүрс, боожгойгүй нь мисс эмгэний явдлаар наашаа сайрганаж байгаа дүрс тв-ын суваг бүрээр орой бүр харж ханашгүй ээ.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    3 цаг 27 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    3 цаг 46 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    12 цаг 30 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    12 цаг 37 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    12 цаг 44 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    13 цаг 59 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    14 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    14 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК