Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнодын нэр дэвшигчдээ дэмжив

2012-6-13
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын дарга Дорнод амагт ажиллалаа
 
Амьтай бүхнийг тэжээх гэсэн мэт асгарах зуны борооны дараах үнэр тал нутгийн зөөлөн салхиний сэвшээнд хамар цоргино.

aaaaaa1Ардчилсан намын дарга Дорнод амагт ажиллалаа
 
Амьтай бүхнийг тэжээх гэсэн мэт асгарах зуны борооны дараах үнэр тал нутгийн зөөлөн салхиний сэвшээнд хамар цоргино. Энэ жил хур бороо элбэгтэй жил болоод тэр үү Дорнын тал нутаг ногоон торго дэвссэн мэт шинэхэнээрээ харагдах аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний зөвлөх С.Отгонбаяр, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч залуусын төлөөлөл Б.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид Монгол орныхоо зүүн хязгаарыг зорьж нартай, хуртай зам туулан Дорнод аймагт үдэллээ.

    П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нараа дэмжиж, намын дарга нь өөрийн биеэр Дорнодод очиж байгааг бодоход Дорнодын Ардчилсан намынхан ч энэ жилийн сонгуулиар өнгөтэй орох нь бараг тодорхой аж. Ардчилсан нам 2012 оны сонгуульд Дорнод аймагт  П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлсэн. П.Алтангэрэлийн тухайд 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүд дотроосоо  Дорнодчуудынхаа төлөө хамгийн үр бүтээлтэй ажиллаж байгаа учраас нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. Б.Мөнхцэцэгийн тухайд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулаагүй ч гомдохгүйгээр харин ч дахин ирсэн дайчин эмэгтэй. Өмнөх сонгуулиар хамт өрсөлдөөд ялагдсан 13 хүнээс ганцаараа Дорнод аймгийнхныхаа төлөө ажиллахаар сэтгэл шулуудчихаад дахин ирсэн түүнд Дорнодчууд энэ удаа итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз ээ.

    Зорьсондоо, хэлсэндээ зүтгэдэг ийм л хоёр нэр дэвшигчээ ялалт байгуулахыг ерөөж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллахдаа "Монгол хүн" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд П.Алтангэрэл шиг, Б.Мөнхцэцэг шиг тууштай, ашиг сонирхлын зөрчилгүй улстөрчид хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Тус нам өнгөрсөн онд "Монгол хүн 2020" хэлэлцүүлгээ Монгол орны өнцөг булан бүрт хийж, иргэдийн саналыг сонсон, түүнийхээ үндсэнд таван чиглэлтэй "хүн" гэсэн бодгаль руу чиглэсэн мөрийн хөтөлбөртэй болсон. Энэ нь аль ч намын мөрийн хөтөлбөрөөс илүү бодитой болсон гэж хэлж болно. Энэхүү мөрийн хөтөлбөрийн суурийг тавьсан "Монгол хүн 20202" хэлэлцүүлгийг мөн л наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж байсан аж. Тийм ч болохоор намын дарга Н.Алтанхуяг 2012  оны сонгуулийн өмнөхөн дахин наран ургах зүгт ирж байгаагаа бэлгэшээж, Монгол хүний төлөөх хөтөлбөр биелэлээ олно гэж бодож байгаагаа илэрхийлж байв.
 
Ажилтай орлоготой Ардчилсан нам
 
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр "ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй монгол хүн" гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа. Тэдгээрээс  хамгийн чухал нь "ажилтай орлоготой монгол хүн" хэсэг. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт иргэдтэй уулзах үеэрээ энэ тухай хөндөж, иргэн бүрийг ажил хийгээд, авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц болгохын төлөө Ардчилсан намын бодлого чиглэж байгааг ярьж байлаа. Гэхдээ үүнийг уриа лозунг төдийхнөөр бий болгохгүй. Харин Монголын нийгэмд бугшсан хээл хахуулийг эхний ээлжинд үгүй болгох ёстой гэж байв. Тэрбээр энэ талаар "Бид 2008 онд хамтарсан Засгийн газарт орж, гурван жил гаруй ажиллахдаа ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хамтарсан Засгийн газарт хийх ёстойгоо хийсэн. 2008 оны сонгуулиар бидний амласан иргэн бүртээ газрын доорхи баялгаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилго биелж, иргэн бүр хувьцаатай боллоо. Гэхдээ хамтраад хийж болдоггүй зүйл олон бий. Эдгээрийн нэг нь хээл хахуулийг үгүй хийх асуудал учраас хамтарсан Засгийн газраас гарч, хийж чадаагүйгээ хийхийн төлөө бид ажиллаж байна. Өнөөдөр мөнгөгүй жирийн ардад Монголын хууль хатуурхаж, мөнгөтэй хүнд үйлчилдэггүй шударга бус байдлыг бид л үгүй хийх ёстой. Шударга ёс байхгүйгээр хичнээн мөнгөтэй байгаад хэрэг алга. Тийм учраас шударга ёсыг тогтоож, хээл хахуулийг үгүй хийж, Монгол хүн нутагтаа ажил хийж, түүнийхээ орлогоор сайхан амьдардаг болохын төлөө Ардчилсан нам ажиллаж байна. Үүнийг бид олуулаа хамтраад хийнэ. Чадахгүй бол цөөхөн нь хөлжөөд явна. Тиймээс өөрчлөх цаг нь болсон" гэж байлаа.
 
Хамтдаа хүчтэй П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нар
aaaaaa1aaaaaa1

    Эвт шаазгай буга барина гэж ардын зүйр үг байдаг даа. Аливаа зүйлийг нэг хүн ганцаараа, аль эсвэл мөнгөөр бүхнийг бүтээгээд шийдчихгүй. Ердөө эв нэгдэл, эв дүй л бүхнийг бүтээдэг. Тэгвэл Дорнод аймагт Ардчилсан Ардчилсан намаас нэр дэвшсэн П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нар хамтдаа ялалтад хүрч, хамтын хүчээр нутгаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудаад байгаа нь олны нүдэнд ч ил харагдаж байна. Тухайлбал П.Алтангэрэл гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамт сонгогдсон хоёр гишүүн нь нэг намынх байсан бол ямар их хүчтэй, нэг санаатайгаар нутгийнхаа төлөө зүтгэх байсан бол гэж халаглаж байна лээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг эрхэм гишүүн маань энэ удаагийн сонгуульд ч иргэдээсээ нэг л зүйл хүсч байгаа аж. Энэ талаараа тэрбээр "Б.Мөнхцэцэг маань 20 гаруй жилд улстөрийн тогоонд чанагдаж, залуучуудын байгууллага толгойлж, нийгмийн халамжид ажиллаж байхдаа нэр цэвэр, хамтарч ажиллахад дөхөмтэй хүн. Бид хамтдаа сонгогдвол том бодлого маань хэрэгжинэ. Би Б.Мөнхцэцэггүй бол хэн ч биш, биднийг хамтад нь дэмжиж, Дорнодынхоо, хүнийхээ хөгжлийн төлөө ажиллах итгэл хүлээлгэвэл зүтгэнэ ээ" гэж байв.

    Нэр дэвшигч Б.Мөхцэцэг мөн "Би Дорнод аймгийнхаа төлөө, шударга ёсны төлөө ажиллахаар П.Алтангэрэл гишүүнтэйгээ хамтдаа зүтгэхээр ирээд байна. Өнөөдөр Дорнод аймаг маань ямар байгааг бид бүхэн харж байна. Энд болж бүтэхгүй байгаа бүхнийг бид өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ гэдэг сэтгэлийн үүднээс нутагтаа дахин ирсэн. Бидэнд хамтад нь итгэл хүлээлгэвэл зүтгэлээр хариулах болно" гэж байлаа.
Дорнодын Ардчилсан намын нэр дэвшигчид ийн атгасан гар шиг баг болж ажиллаж байгааг намын дарга ч бас магтаад авсан юм. Намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан, нутгийнхаа төлөө сайн ажилладаг нөхөр дөө гэж үнэлсэн бол нэр дэвшигч Б.Мөнхцэцэгийг залуучуудын байгуллагыг удирддаж байсан, халамжийн чиглэлээр сайн ажилласан гэж дурдснаас гадна улстөрд дан харчууд биш, эмэгтэйчүүд орох хэрэгтэй байгааг онцолж байв.
 
Шав хийсэн дэмжлэгүүд
 
Дорнодод хийсэн энэ уулзалтад бас хэд хэдэн хүн бусдыгаа уриалж сэтгэл хөдлөлөө ч илэрхийлж амжсан. Тухайлбал Ардчилсан намын дарга Н.Алтанхуягмйн зөвлөх С.Отгонбаяр Ардчилсан нам сурталчилгааны ажлаа баруун хязгаараас эхэлж, зүүн хязгаарт ирээд байгаа нь сайхан хэрэг гээд Ардчиллынханд итгэл хүлээлгэхийг хүссэн бол Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Б.Батбилэг Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжихийг уриалан, залуучуудын төлөөлөл болж буйн хувьд "Ардчилсан намд та бүхэн 90 хувь саналаа өгвөл би гарах юм" гэдгээ ч илэрхийлэв.
Харин Дорнод аймгийн залуусыг төлөөлж Г.Мөнх-Эрдэнэ нутагтаа ажиллаж амьдарахыг хүсдэг залуучууд олон байдгийг хөндөн "1990 оны хувьсгалын үр дүнд  залуучууд боловсролтой, итгэлтэй, эрх чөлөөтэй болсон, харин одоо сайхан нийгэм хэрэгтэй байна" гэж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • унш унш (93.223.151.29)
    ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн уриатай намын дарга нэр дэвшигчдээ дэмжиж өөрийн биеэр очиж уулзаад, аргагүй л сайн даргын сайн нам гэдэгээ харуулж байна даа
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС НЭГ МӨСӨН ЗАЙЛУУЛЪЯ
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • шударга (103.11.192.34)
    ан дандаа арчгүй архичин хулгаач дээрэмчин тонуулчин хүүхэмсэг шид бүрсэн хүмүүс байхын үхсний чинь ажилтай орлоготой нам гэж шаааааахаааас өөр танай нам чи юу хийж чаддагын
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • шударга (103.11.192.34)
    элбэгдоржтой нийлж монголын төрийг хоосруулж монголын ард иргэдийг ядуу зүдүүгийн туйлд хүргэж байгаа чам шиг арчаагүй өөрийгөө бодож явдаг хулгайч луйварчин амин хувиа хичээгч хэрэггүй за чамд 9 үеээр чинь хараал хийлгэнэ шүү их олон юм төрөөс хумслаад байвал
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    нохойн гөлөг өөрийг өө юу гээд бодцон юм. монголын төрд чи суух эрхгүй хүн
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    3 цаг 27 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    3 цаг 46 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    12 цаг 30 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    12 цаг 37 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    12 цаг 44 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    13 цаг 59 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    14 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    14 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК