Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн өмнө төмөр замаа нураагаад танц эргэх үү?

2012-6-18
0
ЖИРГЭХ
Сангийн сайд Д.Хаянхярваагийн хэлж байгаагаар 1.2 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргажээ. Тавантолгойн хувьцааныхаа оронд нэг сая төгрөг авъя гэсэн өдий хүн байна аа гэсэн үг ш дээ
mexico_quake_006   Сангийн сайд Д.Хаянхярваагийн хэлж байгаагаар 1.2 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргажээ. Тавантолгойн хувьцааныхаа оронд нэг сая төгрөг авъя гэсэн өдий хүн байна аа гэсэн үг ш дээ. МАН-ынхан энэ нэг сая төгрөгийг сонгууль дуусахаас өмнө буюу энэ зургадугаар сардаа багтаан өгнө гээд ам гарчихсан байгаа. 330 мянгыг нь өгсөн гээд тооцвол зургадугаар сард 670 мянган төгрөгийг 1.2 сая хүнд өгч дуусгах нь ээ… 1.2 сая хүнд очих 1.2 триллион төгрөг. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн олгох, хөрөнгийг нь хаанаас босгох нь тодорхойгүй гэдгийг онцолъё.
Хэрвээ… МАН энэ сонгуульд ялахын тулд бүх арга мэхээ хэрэглэн бэлэн мөнгөө тарааж дуусна гэвэл яах вэ?  Хэрвээ….Хэрвээ…. Хэрвээ.

  Энэ бүхэнд хариулт ердөө л ганц. Нөгөө бидний нэг их ойлгодоггүй хэрнээ алхам тутамд халаасан дахь мөнгөтэй минь хамт, ходоодонд ордог хоолтой минь цуг явж л байдаг инфляцыг Монголбанкныхан ч хазаарлаж чадахаа байна. Бэлэн мөнгө ихээр тараах инфляцыг яаж хөөрөгддөгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай амссан. Эх орны хишиг сар бүрийн 21 мянган төгрөг тарааж эхлэхээс өмнө бид өглөө бүр атар талхаа 550 төгрөгөөр худалдан авдаг байлаа. Цайгаа чанах сүүгээ 1200-гаар авчихдаг байлаа. Харин одоо бол талхаа 720 төгрөгөөр, сүүгээ 1800-гаар авдаг болчихож. Статистик үзүүлэлтээр 21 мянгыг тарааснаас хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ 26 хувиар өссөн гэсэн тооцоо гарсан байна лээ. 21 мянгыг бэлнээр нь өгөхөд ингэж байгаа юм чинь нэг сая төгрөг энэ богино хугацаанд тараана гэвэл инфляц гээч эдийг яаж хөөрөгдөх нь тодорхой байгаа биз. Монголбанкныхан  инфляцыг онилж, бодлогын хүүгээ нэмсээр байгаа ч өнөө гайхал нь 13.5 хувьд аль хэдийнэ хүрчихсэн байгаа. Тэгвэл инфляц өсөхөөр яадаг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бид өглөө бүр гурван зүсэм талх иддэг байсан бол ганцхан зүсмээр цадахаас өөр аргагүй болно. Арай өргөн утгаар нь харвал арилжааны банкууд зээлээ хумиж, жижиг, дунд бизнес эрхлэгчид элгээрээ хэвтэнэ. Уг нь хэдхэн монополь шатахуун импортлогчид, үүрэн телефоныхон биш, жижиг дунд үйлдвэрлэгчид л улс орныг хөгжүүлнэ гэдэг биз дээ.

   Тэгвэл инфляцыг ингэтэл хөөрөгдөж байж өгөх гээд зүтгээд байгаа 670 мянган төгрөгийг эрх баригчид хаанаас санхүүжүүлэх вэ. Одоогоор бол санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхой бус гэдгийг дээр хэлсэн. Гэсэн ч эрх баригчдын дунд ийм нэгэн яриаг ажил хэрэг болгохоор их л шуурхай хэлэлцэж байгаа бололтой. Тэр нь хувьцаа авахгүй гэсэн хүсэлтээ гаргасан 1.2 сая иргэнд олгох 670 мянган төгрөгөө Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болсон тухай. Хөгжлийн банкин дахь мөнгө гэдэг нь төмөр замын төслийг санхүүжүүлэх мөнгө гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, төмөр замыг санхүүжүүлэхийн оронд хувьцааны оронд олгох мөнгөө өгөхөөр эрх баригчид шийдвэрлэх гэж байгаа сурагтай. Тэгвэл Тавантолгойн хувьцааны оронд төмөр замаа тавьж туучихаад танц бүжиглэх болох нь ээ?

   Үгүй ээ, энэ бүхнийг монголчууд хүсэхгүй. 1.2 сая хүнд очих 670 мянган төгрөг салхинд хийсэхийг үзмээргүй байна. Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүнээ бусдаас хамаарахааргүйгээр өөрийн төмөр замаар дэлхийн зах зээл дээр хүргэхийг хармаар байна. Төмөр замтайгаа үлдэх үү, 670 мянган төгрөг авах уу.

2012.06.18  Үндэсний шуудан 

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 49 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    3 цаг 8 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 52 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 59 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    12 цаг 6 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    13 цаг 21 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК