Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Архангай аймагт ажиллав

2012-6-21
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж буй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Арын сайхан хангай
IMG_7483  Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж буй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өчигдөр Арын сайхан хангай нутгийнхантай уулзаж, хийсэн ажлаа тайлагнахаас гадна мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, тус аймагт нэр дэвшиж буй Н.Батбаяр, Б.Болор нарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

   Иргэн бүр баялгаасаа хувь хүртдэг болно, тэр нь нэг сая төгрөгөөс доошгүй өртөгтэй байна гэсэн Ардчилсан намын амлалт биелэлээ олж өнөөдөр иргэн бүр 1072 ширхэг хувьцааны эзэн болсон. 2008 онд Ардчилсан нам иргэн бүр баялгаасаа хувьцаа эзэмших тухай ярьж байхад хэн ч итгэхгүй байсан бол өнөөдөр Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшигч болж, цаашид томоохон орд газруудыг ашиглалтад оруулбал иргэд хувьцаа эзэмшигч нь байх нөхцөл бүрджээ. Гэхдээ энэ нь 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг үнээ алдахгүй. Яагаад гэвэл тэр үеийн хувьцаа тасалбарууд нь зах зээлийн эдийн засагт ажиллахааргүй болж байсан компаниудын хувьцаа байсан бол өнөөдрийн хувьцаа дэлхий дахины анхаарлын төвд байгаа, өндөр чанартай нүүрстэй Тавантолгойн хувьцаа.
    Цаашилбал Тавантолгой шиг 14 стратегийн ордоосоо Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшинэ. Ардчилсан нам 2008 онд сөрөг хүчин болсон ч гэлээ ард түмнийхээ төлөө хамтарсан Засгийн газарт ороод хувьцааг шийдүүлж чадсан. Үйлдвэржүүлэлтийн бодлогоо боломжийн хэмжээнд хүргэж, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг олон дахин нэмэгдүүлсэн. Харин хамтарсан Засгийн газарт байснаараа хийж чадахгүй зүйл гэж бий. Авлига, хээл хахуультай тэмцэх, төрийн албаны хүнд суртлыг арилгах шударгаар ажиллаж хөдөдмөрлөөд амьдрах боломжийг хамтраад хийж чаддаггүй зүйл юм. Тийм убраас төрийн хууль ардын хүүхдэд хатуу, сайдын хүүхдэд үйлчилдэггүй байдлыг арилгахын төлөө Ардчилсан нам түүхэн үүргээ гүйцэтгээд хамтарсан Засгийн газраас гарсан билээ. Ардчилсан нам иргэдээ хөдөлмөрлөж, түүнийгээ шударгаар үнэлүүлж амьдардаг нийгмийн төлөө бодлогоо чиглүүлж байна гэдгийг уулзалтын үеэр АН-ын дарга онцолсон юм.
    "Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье" уриаг зүгээр нэг энэ сонгуулиар улстөр хийх гэж Ардчилсан нам сонгоогүй. "Монгол хүн 2020" хэлэлцүүлгээ хийж орон даяар иргэдээ сонсож явахад иргэд "Хүн шиг л амьдармаар байна" гэдэг үгийг хамгийн олон хэлж байсан. Энэ бол Монголын эгэл жирийн олон иргэний хүсэл. Тийм учраас цөөхүүл нь биш, олуулаа хүн шиг амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд таван хэсгээс бүрдсэн "Монгол хүн" мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам боловсруулсан. Хүнээ хөгжүүлэхийн төлөө энэ бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам ялсан шиг ялж, хийсэн шиг хийх хэрэгтэй байна. Цаг үе нь ч ирээд байна. Ийм учраас намынхаа шилдэг лидерүүдийг УИХ-д нэр дэвшүүлээд байгаа. Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр Монголын төрд олон шинэлэг зүйлийг санаачилдаг, дайчин, сонгогчдынхоо санаа бодлыг хийж байгаа зүйлдээ шингээж чаддаг туршлагатай түшээ. Харин Б.Болор Гадаад харилцааны дэд сайдаар ажиллахдаа хариуцлагатай олон ажлыг залуу хүний эрч хүчээр үүрэн амжилттай хийсэн, чадварлаг залуу боловсон хүчин учраас нутагтаа нэр дэвшихийг нь Ардчилсан намынхан дэмжсэн гэдгийг Ардчилсан намын дарга хэлж байлаа.
    Ардчилсан намын даргатай цуг Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Энхтуяа, Б.Батбилэг, АН-ын даргын зөвлөх С.Отгонбаяр нар Архангай аймгийн иргэдтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Мөн тэд санал бодлоо илэрхийлж, Ардчилсан намыг дэмжихийг уриалж байлаа. Тухайлбал Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Ц.Энхтуяа өнгөрсөн хугацаанд Архангай аймгийнхан ардчиллын төлөө саналаа өгч хүний эрх, эрх чөлөөний төлөө "цэнхэр" аймаг гэж овоглогдох болсон нутгийнхандаа баяр хүргэсэн бол Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Б.Батбилэг болон зөвлөх С.Отгонбаяр нар сонгогч түмнийхээ төлөө ажиллаж сурсан, эх оронч, шинийг санаачлагч байдаг ардчиллын залуусаа дэмжихийг уриалж, Монголын төрд өөрийн орон зайг бий болгож, хувь нэмрээ оруулж байсан Р.Гончигдорж гишүүнийг Архангайчууд сонгосоор ирсэнд талархаж, жинхэнэ төрийн хүнийг сонгож чаддагт нь баяр хүргэж байв.
    Харин жижиг уурхайн лиценз олгож байгаа асуудлаар иргэний сонирхсон асуултад АН-ын дарга "Уул уурхайн хумих бодлого барина" гэдгээ илэрхийлж, том ордуудаа ашиглаж эхлээгүы байхад жижиг ордоор оролдож байгаль орчноо сүйтгэх нь зохимжгүй гэдгийг хэлж байлаа. Мөн архидалтыг багасгах талаар сонирхсон асуултад тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө "Аюулгүй орчинтой монгол хүн" хэсгийн архигүй монгол дэд хэсгийг тайлбарлаж байв. Энэ мэтчилэн Архангайчууд Ардчилсан намын даргаас намынх нь бодлогын талаар чамгүй сонирхож, хариултаа авч хариуцлагатай сонголтоо хийхээр үлдлээ.
IMG_7483
IMG_7483
IMG_7483
IMG_7483
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ANAR (124.158.124.156)
    АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС ҮҮРД МАНДАН БАДРАГ.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (124.158.124.156)
    АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛИАР ЯЛАХ БОЛТУГАЙ
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • HURLEE (201.96.110.97)
    БИД ХИЧНЭЭН ЖИЛ ХУУРТСАН ОДОО БОЛСОН АРД ТҮМЭН ӨӨРӨӨР АМЬДАРХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТЭРИЙГ БИ Ч ОЙЛГОСОН АРД ТҮМЭН МИНЬ Ч ОЙЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮҮНИЙ ТУЛД ӨӨРӨӨР ЗӨВ АМЬДАРХЫН ТУЛД АРДЧИЛСАН НАМИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • GANAA (113.106.194.221)
    MONGOLCHUUD OLUULAA SAIHAN AMIDRAH TSAG NI IRSEN GEJ BODOJ BNA JINHEN HOT SHIG HOTOD MONGLIIN MIN IRGED JINHEN HUNSHIG INEED BAYRAAR DUUREN ALHAJ YAWAH TSAG NI IRSEN GJ BODOJ BNA UUNII TULD OOROOR AMIDARCH OOR ZUILIIG SONGOJ NEGEN TENGER DOOR OLUULAA HOGJIY GJ BODOJ BNA.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • AMARAA (218.19.34.173)
    ARDCHILSAN NAMIIG DEMJIH BOLNO AN BIDNII ITGELIIG ALDAHGUI GDGT ITGELTEI BN AA
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (193.27.209.200)
    AWILGA AWDAG HUND SURTALTAI AMIN HUWIA HICHEESEN BOHIR BULEGLELEER DUUREN MANIIHANIIG DEMJIH HUMUUS TSOOHUULEE .BID OLUULAA ARDCHILSAN NAMAA DEMJITSGEEY
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN (41.190.16.17)
    БИ АРДЧИЛСАН НАМ, ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХОЁРТ ХАЙРТАЙ.. 21 МЯНГА, 50 МЯНГА, 70 МЯНГАН ТӨГРӨГ АВДАГ.АРДЧИЛСАН НАМ БОЛ АМАЛСНАА БИЕЛҮҮЛДЭГ ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • NASAA (206.165.222.174)
    ARDCHILLIIG DEMJIJ BNA SHINE SAIHAN ZALUUS ORSOLDOJ BGN IH TAALAGDAJ BNA ZOW SONGOLT SHUDRAGA YOS BAS SAIHAN AMIDRAIGLIIN TOLOO
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 33 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 52 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 36 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 43 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 50 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    13 цаг 5 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК