Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн данс улайчихаад байхад 330 мянган төгрөг хаанаас олов ?

2012-6-21
0
ЖИРГЭХ
-Сонгуулийн дараа  эдийн засгийн гоц үзэгдэл болно-
  -Сонгуулийн дараа  эдийн засгийн гоц үзэгдэл болно-

Засгийн газар 10 хоногийн дотор ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1сая төгрөгийн үлдэгдэл болох 670 мянган төгрөг буюу нийт 220 гаруй тэрбум төгрөгийг олж, хэлсэн үгэндээ хүрэх гэж ёстой л гүрийж байх шив. Өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны тухай хэлэлцэхээр оруулсан байгаа юм. Гэвч 10 хоногийн дотор хувьцаагаа дэлхийн зах зээл дээр гаргаад мөнгө татан төвлөрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ 670 мянган төгрөг өгнө гэдэг үнэхээр хүнд.
    Хүнд ч гэж дээ боломжгүй зүй.   Хэдийгээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяг Эрдэнэт үйлдвэрээс 70 сая ам.доллар орж ирээд байна. Энэ мөнгөөр 670 мянгын чинь 330 мянгыг нь олгох боломжтой.  Үлдсэнийг нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн урьдчилгаа мөнгө хийгдэхээр олгоно гэж байгаа ч энэ бол урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхийн л адил зүйл. Татварын хэлтсүүд Эрдэнэс Таван толгойн хувьцаагаа эртхэн шиг худалдаж ав гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталж эхэлсэн ч  Засгийн газрын цаашдын хувь заяаг өөдрөгөөр харж чадахгүй байгаа захирлууд “юун хувьцаа “ хэмээн уцаарлах өнгө аяс илтгэсээр  байгаа гэдэг. Гэтэл Ч.Ганхуяг дэд сайд татвараас 50 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн итгэлтэйгээр хэлжээ.
Эрдэнэтийг зарсан уу,   зээл авхуулсан нь уу ямар ч байсан шахсаар байгаад 12 дугаар сар хүртэлх татварыг нь урьдчилаад авчихдаг юм байж. Харин “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг зарж, урьдчилгааг авах нь  юм бүр дээр л жишээ болчих гээд байдаг өнөө дээс томдог шоргоолжны үлгэр дээ.

    Амьдрал зөвхөн зургаа, долдугаар сараар хязгаарлагдаж, сонгуулийн дараа дуусчихгүй. Ахиад л 160 мянган төрийн албан хаагчийн цалин, 328 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмж, мөн өчнөөн олон жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, өнчин хагас өнчин хүүхдийн халамжийн мөнгө гээд олгох л болно. Гэтэл төсөв бүрдүүлэх ёстой бүх мөнгөө урьдчилж аваад үрчихсэн байдаг. Одоогоор улсын төсөв нойл заах нь байтугай хасах руугаа нэлээн гүнзгий орчихоод байгаа талаарх мэдээлэл албаны зарим хүний амнаас цухалзаж л байна.  Ямартай ч дараагийн Засгийн газарт хов хоосон бүүр хасах дүнтэй төсвийн авдар л хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.
   Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш мэдэгдэхүйц өсч байгааг уншигч та анзаарсан л байлгүй. Саяхан л 1318 төгрөг байсан ам.доллар 1334-т хүрчээ. 16 төгрөгөөр нэмэгдэнэ ээ гэдэг бол зарим бараа бүтээгдэхүүний үнийг хэлбэлзүүлэх хэмжээний  гэсэн үг. Магадгүй сонгууль дөхөөгүй байсан бол Монголбанкнаас энэ талаар мэдээлэл хийх биз. Гэвч одоогоор Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэн ч юу ч ярих эрхгүй болчихсон. Ярьсан нь “толгойгүй” болно л гэсэн үг.
Сонгуулиас болоод хот тохижилт, газар тариалан, бүтээн байгуулалт гээд улирлын чанартэй ажлуудын явц ямар байдалтай, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бас хүлээгдэж буй талаар бас л хэн ч юу ч ярихгүй.Хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ аль хэдийнэ 100 тэрбум давчихаад байгаа тухай дуулдаж л байна. Хэрвээ боломжтой бол энэ талаар Сангийн олон сайдууд мэдээлэл хийж, гурилтай, байшинтайгаа амьдрахсан гэх иргэдийнхээ санааг амраамаар. Өнөө 100 мянган орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд их мөрөөдлийн ажлууд хаагуур юу болж байгааг мэдэх хүн ер нь байна уу. Ядаж л Монголбанкнаас зээлсэн мөнгөө өгсөн үү Д.Хаянхярваа сайд аа.

    Нэг хэсэг нь хэрхэн 670 мянган төгрөгөө авах вэ хэмээн горьдож, нөгөө хэсэг нь сонгуулиас өмнө өгч чадвал амлалтаа биелүүлсэн сайн хүн болж харагдах гээд дээр дооргүй л бужигнаж байна. Ядаж байхад сүүлийн хэдэн өдөр банкууд ачааллаа ч дийлэхээ болив. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө сонгуулиас өмнө авахгүй бол улсын орлого болно гэсэн мэссэжээс болж, хүн бүр л мөнгөө авчих гээд өдрийн ажлаа алдаж л байна. Амьдрал сонгуулийн дараа ч үргэлжилнэ гэдгийг анзаарах сөхөөгүй л энд тэндгүй мөнгө мөнгө гэсэн улаан “нүднүүд”. Гэтэл тэр мөнгө нь хаана байгаа хэрэг вэ.
    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн сайдын танилцуулахаар жагсаалтад оруулсан нэг асуудал бол “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлт юм гэсэн.
Тогтворжуулна гэдэг нь мэдээж өссөн үнэ дээр нь тогтоох гэсэн үг биз. Магадгүй сонгуулийн дараа л импортлогчид ам.долларын ханшийн хэлбэлзлээс болж шатахууны үнээ нэмэхээс өөр аргагүй болоод байна гээд хэвлэлийн хурал зарлавал гайхаад байх зүйл үнэхээр биш.
Сонгуульдаж, сонгуульдчихаад наадмаа залгуулна. Хэд хоног сонгуулийн шуугианд ядарсан хүмүүс чихээ амрааж, нүдээ сэргээнэ. Гэвч наадмын дараа намар гэж, их ажлын өдрүүд биднийг хүлээж байна. Хийсэн ажлынхаа үр шимийг тариаланчид, барилгачид, уул уурхайнхан хүртэнэ. Засгийн газар тэднээс авахаа авч өгөхөө өгч тооцоо бодох өдрүүд үргэлжлэнэ.Гэвч МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР гэсэн сайхан хаягтай хоосон авдартай айл л голомтныхоо галыг унтраачих гээд л хоосон тогоогоой долоож суух нь дээ.
 
Ардчилал сонин 2012,06,20




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 33 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 52 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 36 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 43 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 50 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    13 цаг 5 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК