Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаазын ялуудыг хэвээр үлдээлээ

2012-6-22
0
ЖИРГЭХ
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан  өчигдөр болж, ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хянан хэлэлцэв.
    8f35700bbfe5d93cbigУлсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан  өчигдөр болж, ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хянан хэлэлцэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ.
    Хуралдаанаар А.Баянмөнхөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.
    А.Баянмөнх нь өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар алсан, гэрт байсан нэг нас есөн сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлджээ. Мөн хохирогчдыг алсныхаа дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулжээ.Үүнээс өмнө 2011 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар,  Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан аж.
    Мөн хуралдаанаар Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг  хэвээр үлдээв.
    Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцож, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тус бүрийн толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн тэрээр Ж.Ганибеттэй бүлэглэж хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж.  Ш.Адилбек нь мөн дангаараа 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлджээ.
    Хуралдаанаар Г.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.
    Г.Бямбадорж нь 2009 оны есдүгээр сарын 23-ны өдөр иргэн Б-гийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, бөгж, бэлэн мөнгө зэрэг нийт 2 сая 800 мянга гаруй төгрөгийн эд зүйл дээрэмдэхдээ өөрийн эмэг эх 65 настай О-г шунахай сэдэлтээр, зодож, цээжин тус газар нь 3 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
    Мөн 2006 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Н.Мөнх-Учрал нартай бүлэглэн иргэн А-г нүүр аманд нь өшиглөх зэргээр зодож, хэвлий, гаран тус газар нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан 86 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн, 2009 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн У-г “хутгална шүү” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, 515 000 төгрөгийг эд зүйлийг дээрэмдсэн, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргэн ах Э-г хүч хэрэглэн зодож, түүний гэрээс 1.1. сая төгрөгийн үнэ бүхий компьютерийг дээрэмдсэн, 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн О-ын гар цүнхийг булааж, 275 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн аж. Түүнчлэн 2008 оны 12 дугаар сараас 2009 оны 9 дүгээр сарын эх хүртэл ганцаараа болон бүлэглэн бүгд 5 удаагийн үйлдлээр бусдын нийт 5 сая гаруй төгрөгийн үнэтэй эд зүйлүүдийг хулгайлсан байна.
Б.Золбоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (203.91.117.4)
    Ийм хүнээ байчихсан адгууснуудыг аль болох эртхэн л тонилгож байх хэрэгтэй. Болж
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 25 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 44 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 28 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 35 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 42 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    12 цаг 57 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 14 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК