Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль бусаар зээл авч, хөгжлийн гацаа үүссэн нь илчлэгдлээ

2012-6-22
0
ЖИРГЭХ

    Ардын Засгийн газрын балаг тасрахгүй нь. Улсын төсөв хоосорч, тэр ч бүү хэл, 470 тэрбум төгрөгийн алдагдалд орсон нь нэгэнт ил боллоо. Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт татаж, хөгжлийн гацаа үүсгэсэн нь ч илчлэгдлээ. Монголчууд сонгуулиар амьсгалж байх зуур Ардын нам амлалтаа биелүүлж байгаа нэрийдлээр ард түмнээ бадар барихад хүргэчихээд байна. Хүний хөгжлийн санд төвлөрөх хөрөнгө эх үүсвэргүйгээс болж өнөөх сар бүрийн 21 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох  330 мянган төгрөг хугацаандаа олгож чадахгүй болсон тухай мессежийг иргэд аль эрт авсан. Гэхдээ тэд учрыг тунгааж, эрх баригчдаас нэхэмжилж, шамдуулаагүй.  Гэвч ах нам бэлэн мөнгө тараачихвал сонгуулиар илүү оноо цуглуулж чадна хэмээн муйхарлаж, баруун солгойгүй зээл авч, улс оронд хийгдэх ёстой ажлууд гацаанд орж, зогсонги байдалд шилжжээ.

    Ямартаа л энэ бүхнийг тэвчилгүй Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргын Б.Батжаргал “нууц”-ыг задаллаа. Улсад 17 жил ажилласан тэрбээр энэ удаад тэсвэр алдаж, долоон булчирхайгаа хамт олондоо тоочжээ. Б.Батжаргал Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хашдаг нэгэн. Иймээс Хөгжлийн банк болоод Хүний хөгжлийн сангийн хэлхээ холбоог гарын таван хуруу шигээ мэднэ.
Өдгөө халагдах өргөдлөө өгөөд байгаа эл эрхэм “хэрэг”-ийг чимээгүй дараад өнгөрөхөөр шийдсэн ч хамт ажиллаж байгаа нөхөддөө дотоод сүлжээгээ ашиглан хэлээд явахаар зориглосон байна. Түүний захиа өнөөдрийн МАН-ын албан ёсны хариулттай харшилдаж, тэнгэр, газар шиг зөрөх болов. Засгийн газрын танхимын гишүүдийн хэлж байгаагаар Хөгжлийн банкнаас зээл аваагүй, цаашлаад Хүний хөгжлийн сангийн эх үүсвэр хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа хэмээх мэдэгдлийг ам уралдуулан хийх болсон.
   Гэтэл энэ бүхнийг сайтар мэдэх Б.Батжаргалын захидалд “Эрдэнэс Тавантолгой компани 2012 оны Хүний хөгжлийн сангийн төсвийн хуулийн дагуу нийт 312 тэрбум төгрөгийн татварын урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж, түүгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тараах ёстой. Гэвч өнөөг хүртэл уг мөнгийг төвлөрүүлээгүй. Төвлөрүүлэх чиглэлээр уг компани ихээхэн хичээж зүтгэж, гадны санхүүгийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаарх мэдээллийг би тогтмол авч байснаас Standart Chartered банкны барьж байсан байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан юм. Тус банк нь “Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх жилүүдэд Хятадын төрийн өмчийн Чалко компаниас 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа төлбөр авч дийлэнхийг нь Хүний хөгжлийн санд шилжүүлсэнийг мэдэж байсан учраас “Эрдэнэс Тавантолгой” компанид зээл олгохдоо Монголд оруулж ирэхгүй байх, улмаар зөвхөн гадаад төлбөр хийх нөхцөлтэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн” гэжээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал төдийлөн сайнгүй байгаа мэдээллийг ч тэрбээр дурьдсан байсан.

   Хэрэв энэхүү гадаад зээлийг Хүний хөгжлийн санд оруулбал Хөгжлийн банкинд итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэл буурах эрсдэлтэйг ч тэрбээр маш сайн мэдэж буйгаа хэлсэн байна билээ. Тэр ч бүү хэл, имфляци хөөрөгдөж, өнөөх зээл аван байж, тараасан хэдэн төгрөг нь цаас болж хувирна. Ингэснээр өнөөдрийн бэлэн мөнгөний амлалтыг авсандаа ард түмэн харамсаж, газар шаагаад нэмэргүй болох биз. Сонгуулийн маргааш болж, сонгогчид элгээрээ мөлхөж, улс нь уруугаа явж эхэлсэн ч ялалт л хамгийн чухал гэж үү. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашилж, асуудлын арга эвийг нь олохоосоо урьтаж, ар өвөр хайж, зээл тусламж гэж хоёр гараа дэлгэн гүйх нь хэнд ашигтай гэж. Монгол Улсад, ард түмэнд хэн хэнд нь ашиггүй. Харин ч өнөөдрийн 670 мянган төгрөгөө хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх гай даллана.

   Түүнчлэн Б.Батжаргалын захидалд “Өнөөдрөөс 10 гаруй хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниас 250 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг Хөгжлийн банкинд ирүүлсэн. (Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоход дутуу байгаа хөрөнгө 250 тэрбум төгрөг байгаа). Үүнтэй зэрэгцэн удирдлагуудаас энэ зээлийг хурдан олгохыг шаардсан. Байгаа бүх нөхцөл байдлыг тайлбарласан боловч тайлбар сонсохыг хүсээгүй” хэмээсэн байна билээ. Сонгуульдаа сохорсон тэдэнд албаныхны хариулт тийм ч сонин биш байх нь мэдээж. Тэд өнөөдөр ч сонгогчдынхоо өмнөөс инээмсэглэж байгаад “Хөрөнгө оруулалтад асуудал байхгүй ээ. Та бүхэн бэлэн мөнгөө ав. Бид амласан бол өгнө” хэмээн онгирч байна. Гэтэл хөшигний цаана асуудал өдрөөс өдөрт даамжирч, эдийн засагчид толгой сэгсрэн халаглаж сууна.

    Үүний баталгаа нь “Хөгжлийн банк чардайн байж гадаадын хөрөнгө оруулагчдаас зээл авч ирсэн 600 сая ам.доллар одоогоор Монголбанкинд бий. Нөгөө бидний хамтдаа боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуулийн дагуу зөвхөн бодит салбар, суурь дэд бүтцийг барьж байгуулахад зарцуулах ёстой. Засгийн газраас тогтоол гаргаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг төмөр замын суурь дэд бүтцийг эзэмших эрхтэй болгоод түүнд 399 тэрбум төгрөгийг зээлдүүлэхийг Хөгжлийн банкинд даалгасан. Үнэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замын төсөлд энэ их мөнгийг хэрхэн зарцуулах юм бол гээд бүх материалыг судлаад үзтэл байдал нэлээд өөр байсан.  Юуны өмнө төмөр замын нэн тэргүүнд ашиглалтад орох шаардлагатай хэсгүүдийг гурван хэсэгт хуваан гурван хувийн компанид төмөр зам барьж байгуулах концессийн эрхийг бас Засгийн газраас шийдэж, ТӨХ тэдгээртэй концессийн гэрээ байгуулсан байсан юм. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” хэрхэн оролцох талаар ямар ч утга агуулга байгаагүй” гэх Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргалын захидал.
Хөгжлийн банкаар дамжуулж Монгол Улс шинэ бүтээн байгуулалтын үндэсний томоохон хөтөлбөрүүдээ санхүүжүүлэн хэрэгжүүлнэ гэж хууль хүртэл баталсан. Гэвч Монголын хууль гурван хоног байдгийг ах намынхан мартсангүй. Тиймдээ ч зээлийн мөнгийг төмөр замын төсөлд бус буцаагаад Хүний хөгжлийн санд төвлөрүүлэн тараах магадлал өндөр байгаа талаар Б.Батжаргал зоригтой хэлж чадсан биз. Тэрбээр энэ бүх үнэнээ нөхөддөө хэлээд, ажлаасаа гарсан. Гэхдээ энэ үнэнийг сонгогчид ч мэдэх учиртай.

Нийгмийн толь 2012,06,21

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 25 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 44 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 28 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 35 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 42 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    12 цаг 57 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 14 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК