Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дархан- Газрын тос боловсруулах үйлдвэр” ба Д.Хаянхярваа

2012-6-22
0
ЖИРГЭХ
Сангийн сайд Д.Хаянхярваа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банктай хэлэлцээр хийсэн билээ.
   Энэ нь Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Японы Засгийн газрын банкаас урт хугацаатай, бага хүүтэй экспортын зээл авах албан ёсны шийдэл байснаараа онцгой ач холбогдолтой.
G_ET4621   Сангийн сайд Д.Хаянхярваа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банктай хэлэлцээр хийсэн билээ.
   Энэ нь Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Японы Засгийн газрын банкаас урт хугацаатай, бага хүүтэй экспортын зээл авах албан ёсны шийдэл байснаараа онцгой ач холбогдолтой.
Чухамдаа Сангийн сайд Д.Хаянхярваагийн гарын үсэг зурсан Засгийн газар хоорондын Санамж бичгийг үндэслэн Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк болон “Марубени” корпорациас “ДарханГазрын тос боловсруулах үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийхэд бэлэн болоод байна.
“Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулахаар өнгөрсөн 13- ны өдөр гарын үсэг зурсан билээ. Гэрээгээр бол үйлдвэр барих бэлтгэл 2013 оны эхэн үед хангагдаж, барилга-угсралтын ажлыг 2015 онд дуусгаж, техникийн туршилтын ажил 2016 оны эхээр дуусч, ашиглалтад орох юм. Ийн ажил саад тотгоргүй амжилттай урагшлахад Сангийн сайд Д.Хаянхярваа хамгийн чухалд үүрэг гүйцэтгэсэн шигээ УИХ-д дахин сонгогдож эхэлсэн ажлаа гүйцээх нэн чухал шаардлагатай байгаа юм.

   Д.Хаянхярваагийн л оролцоотойгоор урагшлах учиртай “ДарханГазрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын шийдвэр хэрхэн гарсныг дор сийрүүлье.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийг байгуулсан юм. Энэ компанийг үүсгэн байгуулагчид буюу хувь нийлүүлэгчдэд Засгийн газрыг төлөөлж мэдээж Төрийн өмчийн хороо оролцоно.
   Төслийг анхнаасаа санаачлан бэлтгэсэн Монголсэкию ХХК болон шатахуун импортлогч Жаст групп, Магнай трейд, Петровис компаниуд хувийн хэвшлийн оролцоог бүрдүүлж байгаа. “ДарханГазрын тос боловсруулах үйлдвэр”-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамны хүсэлт, Монголсэкию компанийн захиалгаар Японы “Тоёо инженеринг” корпорацийн багийнхан 2008 онд боловсруулсан. Ажил Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банкны буцалтгүй санхүүжилтээр хийгдсэн билээ.
Өнгөрсөн 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ойрын үед “Дархан-Газрын тос байгуулах үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалтын зээлийн хэлэлцээрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк болон “Марубени” корпорацитай байгуулна.
   Ийнхүү ДарханУул аймагт сүндэрлэх асар том үйлдвэрийг Монгол Улсын жинхэнэ гуравдагч хөрш болох Япон Улс өөрийнхөө банк, корпорацийн санхүүжилтээр түлхүүр гардуулах нөхцлөөр бариулах нь баталгаатай болжээ. Гэсэн ч Японы корпорацийн зүгээс хувь оролцоогүй, дан ганц Монгол Улсад үндэсний үйлдвэр болно гэдэг шатахууны хараат орон манайд асар том хөрөнгө оруулалт, хувь заяа болж байгаа юм.
“Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” бол Монгол Улсад стратегийн тэргүүн зэргийн ач холбогдолтой. Аливаа хөгжингүй улс орны аж үйлдвэржилтийн үндсэн суурь салбар нь нефть, химийн үйлдвэрлэл байдаг утгаараа “ДарханГазрын тос боловсруулах үйлдвэр” бол Монгол Улсын үйлдвэржилтийн цоо шинэ ололт.
Монгол үндэстний тэр дундаа Дарханчуудын бахархал болох шалтгааныг тодотгох учиртай. Нэгдүгээрт, хоногт 44,000 баррель буюу жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр. Нийтдээ 1.9 сая тонн орчим долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
   Энэ нь Монгол Улсын бензин, дизелийн түлш, нисэх онгоцны керосин, түлшний мазут, авто замын асфальт битумын ойрын ирээдүйн хэрэгцээг бүрэн хангана. Хоёрдугаарт, Японы тэргүүний технологи бүхий бүрэн циклийн 15 техникийн байгууламжтай баригдах учраас олон улсын хэмжээний дээд зэрэглэлийн стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
   Цоо шинэ техник технологийн ололт буюу инноваци нэвтрүүлж, бодит үйлдвэрлэл болгох анхдагч үйл хэрэг юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хар тугалга мэтийн хүнд металл, хүхрийн хорт хольцгүй тул хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй.
   Тиймээс экологийн онцгой ач холбогдолтой. Гуравдугаарт, үйлдвэр эдийн засгийн өндөр үр ашиг өгөх тооцоо үндэслэлтэй. Жилд дунджаар нэг их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг бүтээж, ДНБ-ний өсөлтөд жин дарна. Улсын төсөвт жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөгийн татвар оруулах тооцоотой.
Үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн үндсэн шалгуур болох анхны хөрөнгө оруулалтаа тавхан жилийн дотор бүрэн нөхнө. Энэ хугацаанд татвараа ч төлөх болно.
   Мэдээж, өнөөгийн манай зах зээл дэх шатахууны борлуулалтын өртөг эрс хямдарна. Дөрөвдүгээрт, үйлдвэрт өндөр бүтээмжтэй 600 ажлын байр бий болж, 3000 орчим хүний амьдрал ахуйг өөд татна. Манайд байгаагүй цоо шинэ мэргэжил мэдлэг бүхий хэдэн зуун инженер, техникийн ажилтан бэлтгэж, боловсруулах болно.
Тавдугаарт, импортоос хамаарах шатахууны хомсдол бүрэн арилна. Импортын болон дотоодын үнийн өсөлт нь улс орны инфляцийг хөөрөгддөг хүндрэл арилна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шийдвэрлэх хүчин зүйл. Цаашдаа хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн том ордод түшиглэсэн уул уурхайн үйлдвэрлэлийн цогцолборуудыг эрсдлээс хамгаалах нөхцөл хангагдана. Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой нутаг орон бол Дархан.
   Учир нь нийгмийн болон үйлдвэрлэлийн дэд бүтцийн таатай нөхцөлтэй. Дарханчууд олон үйлдвэр бүтээн байгуулж, аж үйлдвэрийн томоохон төв үүсгэн бүрэлдүүлсэн бодит туршлагатай.
   Тийм л Монгол Улсын асар их эрх ашгийг хангасан үйлдвэрийн байршлыг Ноён хонгор уул, Бурхантын хөндий хэмээх билэгт сайхан нэртэй газарт өнөөгийн Сангийн сайд Д.Хаянхярваа ДарханУулын Засаг дарга байхдаа шийдсэн юм. Улмаар үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай тухайн нутаг орны талаарх судалгааны анхдагч материалуудаар хангах ажлыг Д.Хаянхярваа шилдэг менежерийн эрдмээрээ түргэн шуурхай зохион байгуулсан юм.
   Дараа нь үйлдвэрийг Дархан-Уулд байгуулах талаар УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гаргуулах шаардлага тулгарахад ч Д.Хаянхярваа л улаан гараараа бүх асуудлыг нуруундаа үүрч ажилласан юм. “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах асуудлыг манай зарим хүмүүс ойлгохгүй, хувийн эрх ашгийн үүднээс хандаж байсан учраас олон хүндрэл, бэрхшээл туулсан.
Тийм л нөхцөл байдалд буюу 2008 онд ДарханУулын Засаг дарга Д.Хаянхярваа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь Монгол Улсын хувь заяатай холбоотой түүхэн үйл явдал байсан гэхэд хилсдэхгүй л дээ. Д.Хаянхярваа УИХын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллахдаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009- 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд тус газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг тусгуулсан учраас төсөл УИХ-аар батлагдсан юм.
   Төрийн шилдэг менежер Д.Хаянхярваагийн л хүчин зүтгэлээр жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дархан-Уул аймагт байгуулах тухай Засгийн газрын 2011 оны 294 дүгээр тогтоол үйлдэгдсэн юм даа.
   Энэ бол Монгол Улсын хувь заяатай холбоотой түүхэн шийдвэр байсан нь цаг явах тутам улам тодорно.
Монгол Улсын Сайд асан, Шинжлэх ухааны
Гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт,
Академич Т.Намжим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (27.123.214.100)
    Сонгууль ойртоод сайхан хоолны унэр унэртваа гэдэг шиг л худал гэдэг угийг ойлгохоо байтлаа реклам хийх юм аа
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    2 цаг 15 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    11 цаг 18 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    11 цаг 25 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 32 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    12 цаг 47 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    13 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    13 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК