2012 оны Улсын их хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш явагдана. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор Сонгуулийн тухай хуульд заасан байгаа. Уг нь сонгуулийн санал авах өдөр ажлын өдөр таарч байгаа ч иргэн бүрийг идэвхтэй оролцуулах, сонгох эрхийг нь нээж өгөх үүднээс нийтээрээ амрах шийдвэр гаргасан байна. Мөн согтуугаар сонгуульд оролцох нь хориотой учраас архины худалдааг хязгаарлан зогсоохоор үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн ажиллаж байгаа юм. Түүнчлэн зарим дэлгүүрүүдийн үйл ажиллагааг түр зогсоох болоод баар цэнгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх юм байна. Д.Ундрах 24tsag.mn





















































