Google компани өөрсдийн нэрийн зөөврийн компьютер буюу Chromebook-ийг гаргаад удаагүй байгаа билээ. Харин саяхан Google компани шинэ загварын Chromebook- ийг бүтээж худалдаанд гаргаж эхлэснээ мэдэгдлээ. Шинэ Chromebook нь Америкийн нэгдсэн улсад "Best Buy", Их Британид "Dixon’s" дэлгүүрүүдэд зарагдаж байна. Одоогийн байдлаар "Best Buy" дэлгүүрт Chromebook 100 орчим ширхэг байгаа гэнэ. Google-ийн ажилчид энэхүү шинэ Chromebook нь Google-ийн 2011 онд гаргаж байсан Chromebook-ээс гурав дахин хурдан болсон хэмээн мэдэгдэж байна.
Ц. Болор





















































