Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

8 нийтлэг зүүдний дэлгэрэнгүй тайлал

2012-6-30
0
ЖИРГЭХ
Зүүдэлсэн зүүднийхээ талаар ганц удаа ч болов гайхаагүй, далд учир утгыг нь, юу зөгнөж байгааг нь мэдэхийг хүсдэггүй хүн байхгүй байх. Бидэнд нийтлэг зүүдлэгддэг 8 төрлийн зүүдний тайллыг толилуулж байна.
    a_to_z_of_sleep0Зүүдэлсэн зүүднийхээ талаар ганц удаа ч болов гайхаагүй, далд учир утгыг нь, юу зөгнөж байгааг нь мэдэхийг хүсдэггүй хүн байхгүй байх. Бидэнд нийтлэг зүүдлэгддэг 8 төрлийн зүүдний тайллыг толилуулж байна.

Шүд

Шүд өвдөх юмуу унаж байгаа зүүд ихээхэн зүүдлэгддэг. Энэ нь бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл учрах болзошгүйг зөгнөдөг. Түүнээс гадна бусдын нүдэнд тааламжгүй, муухай харагдахаас айсан байж болох талтай.
Угаас шүд бол гэр бүл, ойр дотныхны харилцааг бэлэгддэг байна. Хэрвээ танд одоо хувийн амьдрал чинь, хайртай хүний чинь харьцаа чухал байгаа бол шүд унахыг зүүдлэх нь та хоёрын дунд үл ойлголцол үүсэхийн тэмдэг.
Та карьер хөөх дуртай хүн бол шүд гэмтсэн, муудсан гэж зүүдлэх нь ажил дээр чинь асуудал гарахын шинж.
Хэрвээ хэд хэдэн шүд зэрэг уналаа гэж зүүдэлвэл нилээд олон хүндрэл бэрхшээл учирна гэсэн үг. Бас гэр бүлийнхний хэн нэгэн өвдөхийг, дампуурал, өлсгөлөнг, унахдаа цус гарч харагдсан бол тэдний хэн нэгний үхлийг зөгнөдөг. Унах гэж ганхаж байгаа шүд зүүдлэх ч мөн л хэн нэгний үхлийг зөгнөдөг. Харин шүдээ эмчлүүлж байна гэвэл тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэсэн үг. Эмчээр шүдээ авахуулж байна гэж зүүдэлвэл өвчин тусахын шинж. Харин өөрийнхөө эрүүл, цагаан, гоё шүдийг бахдаж байна гэвэл таныг баяр хөөр, сайхан мэдээ хүлээж байна.

Мөнгө

Мөнгө зүүдлэх нь амьдрал дээр таны хувьд юу илүү ач холбогдолтой байгааг бэлэгддэг. Хэрвээ гэнэт мөнгө авч байна гэж зүүдэлвэл амьдрал дээр танд бүх юм ойлгомжтой, бүх юманд сэтгэл хангалуун байна гэсэн үг.
Их хэмжээний мөнгө олтол хэн нэгэн танд энэ миний мөнгө гэж хэлж байвал амьдрал дээр хэн нэгэн таны ажил хэрэгт саад учруулна гэсэн үг.
Мөнгөө гээх нь золгүй тохиолдол, таагүй үйл явдлыг зөгнөдөг. Мөнгө өгч байна гэвэл бас л онц биш, гэхдээ үр дагавар нь арай гайгүй.
Зүүдэндээ зоосон болон цаасан мөнгө харж байна гэвэл таны материаллаг байдал зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэсэн үг.
Хэрвээ та мөнгөө гээж байвал өөрөө өөрийгөө хянаж чадахгүй байна гэсэн үг. Ихэнхдээ мөнгөөр гачигддаг юмуу мөнгөтэй харьцаж чаддаггүй хүнд мөнгө их зүүдлэгддэг.
Мөнгө тоолох юмуу мөнгөө гамнаж байна гэж зүүдэлвэл ихээхэн ашиг олохыг бэлэгддэг. Харин мөнгө тоолж байтал дутчихвал төлөвлөгдөөгүй зарлага гарахын шинж.
Мөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийж байвал шинэ хүнтэй болох, гэр бүл ойр дотныхонд шинэ хүн мэндлэхийг зөгнөдөг.

Үхэл

Үхлийн тухай зүүд нь амьдрал дээр ямар нэг таагүй явдал, өвчин зовлон тохиолдохыг зөгнөдөг. Өөрийгөө үхэж байна гэж зүүдэлвэл гэнэтийн таагүй явдал тохиох юмуу хэн нэгэнд хууртана. Ойр дотныхоо хэн нэгнийг үхэж байна гэж зүүдэлвэл нилээд олон таагүй зүйлс ар араасаа цуврахын шинж.
Харин дайснаа үхэж байна гэж зүүдлэх нь сайн, таны ажил хэрэг бүтэмжтэй болохын шинж гэнэ.Үхэж байгаа хүний хоолойг зүүдэндээ сонсох нь муу мэдээ сонсохын шинж. Үхлийн тухай зүүдлэх нь сэтгэлийн шаналалд өртөх айдсыг зөгнөдөг. Хэрвээ таньдаг хүнээ үхэж байна гэж зүүдэлвэл амьдрал дээр энэ хүнтэй холбоо тасрах юмуу түүнийг сонирхохоо болино гэсэн үг.
Гэхдээ зарим тохиолдолд үхлийн тухай зүүд нь урт наслах, шинэ амьдрал эхлэхийг зөгнөх нь бий.
Өвчин зүүдлэх нь эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэний шинж гэдэг. Хэрвээ өөрийгөө өвдөж байна гэж зүүдэлвэл маш анхаарал болгоомжтой байхыг шаардаж байна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг өвдөж гэж зүүдэлвэл гэр бүлд тань таагүй явдал тохионо. Түүнээс гадна өөрийн ч бай хүний ч бай өвчин зүүдлэх нь хэрүүл маргаан зөгнөдөг.

Байшин

Зүүдэндээ байшин барьж байвал сайны тэмдэг бөгөөд ихэнхдээ санхүүгийн байдал сайжрах юмуу албан тушаал ахихыг зөгнөдөг.
Хэрвээ нурсан байшин зүүдэлвэл хүндрэл бэрхшээл учирна. Ажлаасаа халагдах юмуу гэрлэлтээ цуцлуулах, өвчин тусах магадлалтай. Шатсан байшин салалтыг зөгнөдөг. Зүүдэндээ хуучин байшиндаа эргэж очиж байвал танд сайн мэдээ дуулдана. Хэрвээ тэр байшин чинь сайхан, баян тансаг зүүдлэгдвэл таныг амжилт хүлээж байна. Харин байшин чинь муудсан, тохь муутай зүүдлэгдвэл танай гэр бүлд таагүй явдал, гай зовлон тохиож болзошгүй. Орон гэрээсээ явж байна гэж зүүдэлвэл ойр дотныхноосоо салахын шинж. Гэртээ эргэж ирж байна гэвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй эвлэрэхийн шинж.
Зүүдэндээ гэрээ хайгаад олж чадахгүй байвал бодит амьдрал дээр хүнд байдалд орж, түүнээс гарахад хэцүү байх болно. Ойр дотныхоо итгэдэг хүнээсээ тусламж ав.

Хаях, гээх

Ямар нэг юм хаяж гээж байна гэж зүүдлэх нь амьдрал дээр ямар нэг нөхцөл байдалд яаж хандахаа мэдэхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Эргэлзээ, өөртөө итгэх итгэлгүй байдлыг бэлэгдэнэ.
Хэрвээ гээсэн юмаа олж байна гэж зүүдэлвэл амьдрал дээр үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар шийдэж чадна гэсэн үг. Олж чадахгүй байвал таагүй зүйл тохиохын шинж. Ямар нэг хувцсаа гээж байна гэж зүүдлэх нь хайртай хүнээсээ салахын шинж. Тэр таныг ямар нэг зүйлд шударга бусаар буруутгана.
Хэрвээ эмэгтэй хүн алтан эдлэлээ юмуу ямар нэг үнэ цэнэтэй эдлэлээ гээж байна гэж зүүдэлвэл золгүй тохиолдол тохиох, ичгүүртэй байдалд орж болзошгүй. Хэрвээ зүүдэндээ юмаа гээснээ тэр дороо биш хэсэг хугацааны дараа мэдвэл урд өмнө нь болоод өнгөрсөн үйл явдлын үр дагавартай тулгарна гэсэн үг.
Хэрвээ та чухал юмаа гээж зүүдэлвэл нилээдгүй гарз учрах юмуу хэрүүл маргаан үүснэ. Нэг их чухал биш юм гээсэн бол бага зэргийн өөрөө хялбархан шийдэж болохоор асуудал үүснэ.

Секс


Сексийн тухай зүүдлэх нь дотны хүнтэйгээ харилцах харилцааг бэлэгдэнэ. Хэрвээ та секс хийгээд түүнээсээ таашаал авч байна гэж зүүдэлвэл хайртай хүнтэйгээ бүх зүйл сайн сайхан байна, ямар нэг асуудал байгаа бол ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн үг. Харин сексээс таашаал авч чадахгүй байна гэж зүүдэлвэл дотныхоо хүмүүстэй хэрэлдэх юмуу санал зөрөлдөнө. Түүнээс гадна тун удалгүй түүнээсээ салж болзошгүй.
Хэрвээ секс хийж байгаад баригдаж байна гэж зүүдэлвэл хэн нэгэн таны хувийн амьдралыг маш их сонирхож байна, удахгүй таны хайрт та хоёрын дундуур орж асуудал үүсгэж болзошгүй гэсэн дохио.
Ер бусын өвөрмөц газар сексдэж зүүдлэх нь өөрөө өөртөө асуудал үүсгэж, амьдралаа хүндрүүлэхийн шинж. Хэрвээ хүмүүсийн сексдэхийг харж байна гэж зүүдэлвэл таагүй зүйл тохионо.

Хөөгдөх

Хэн нэгэнд хөөгдөж зүүдлэх нь үнэхээр аймшигтай. Хүмүүс ихэнхдээ мангас, чөтгөр, араатан амьтан юмуу дайсандаа хөөгдөж байна гэж зүүдэлдэг. Иймэрхүү зүүд нь стрессийн үр дагавар. Хэрвээ таныг таньдаг хүн чинь хөөж байна гэж зүүдэлвэл хэрэг дээрээ тэр хүн таны санааг зовоох, түгшээх асуудал үүсгэнэ. Хэрвээ танихгүй хүн хөөж байвал дэмий зангаасаа болж асуудалд орооцолдохыг бэлэгдэнэ.
Хэрвээ хөөж байгаа хүнээс чинь зугтаах юмуу нуугдахад хэн нэгэн тусалж байвал амьдрал дээр та ямар нэг тусламж авна гэсэн үг. Хэрвээ хөөж буй хүн чинь гүйцээд биед чинь ямар нэг гэмтэл учрууллаа гэж зүүдэлвэл нилээдгүй гарз тохиож болзошгүй. Та ихээхэн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Хэрвээ та хэн нэгнийг хөөж зүүдэлвэл та амьдрал дээр өөртөө ихээхэн хариуцлага үүрнэ, гэхдээ хөөгөөд гүйцэхгүй бол тэр үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй гэсэн үг.

Унах

Ямар нэг юмнаас унаж зүүдлэх нь өөрийгөө хянаж чадахгүй, тайван байдлаа алдахаас айсны үр дагавар. Унаж байна гэж зүүдэлдэг хүн амьдрал дээр ойр дотныхныхоо дэмжлэгээр дутаж явдаг. Ийм зүүд нь таныг үүссэн нөхцөл байдлыг нухацтай авч үзэж шийдэх шинэ арга зам хайхыг сануулж байна.
Хэрвээ зүүдэндээ унахдаа айж байвал, тэгээд энэ үедээ сэрэх юм бол сайн. Амьдрал дээр бүх хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, дайснаа ялж чадна гэсэн үг. Хэрвээ унахдаа шархдаж зүүдэлвэл шинэ хүндрэл бэрхшээл үүснэ, гэхдээ түүнийг даван туулж чадна гэсэн үг. Хэрвээ зүүдэнд чинь хэн нэгэн таныг унахаас аварч байвал ойр дотныхон, бүр танихгүй хүнээс хүртэл тусламж ирнэ гэсэн үг. Харин унахдаа ноцтой гэмтэл авбал найз нөхөд таниас урвахын шинж. Таны итгэдэг хүн өөрөөс чинь урваж болзошгүй тул анхаарал болгоомжтой бай. Хэрвээ хэн нэгний унахыг зүүдэндээ харвал бусдын алдаанаас суралцаж чадна гэсэн үг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зарна (124.158.111.35)
    9 9 9 6 5 9 9 7 мөн 9 8 1 9 5 9 9 7 гэсэн дугаар зарна Холбоо барих 9 8 1 9 5 9 9 7
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • F (108.83.144.84)
    tststststststs...
    2012 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    1 цаг 45 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    10 цаг 48 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    10 цаг 55 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    11 цаг 2 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    12 цаг 17 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    12 цаг 34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    12 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК