Хустайн нуруунд 13 буга намнасан хэргийн холбогдогчид тогтоогджээ. Энэ хэрэгтээ холбогдуулан ан амьтны эд эрхтэний ченж гэх “дархад” хочтой Э.Бямбааг саатуулсан юм. Мөн Хэнтий, Хөвсгөл, Баян-Өлгий, Төв аймгаас 10 гаруй хүнийг хэрэгт холбогдогчоор татсан байна. ЦЕГ-аас удахгүй дахин 10 гаруй хүнийг барих гэнэ. Эдгээр хүмүүсийн зарим нь хулгайн ан хийж, эд эрхтэнийг нь Э.Бямбаад өгдөг байснаа хүлээжээ. Түүнчлэн, тэд зөвхөн “дархад”-д биш, хятадуудад өгдөг байснаа ч илчилсэн байна. Д.Ундрах 24tsag.mn





















































