Агаарын чанарын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан долоо, наймдугаар сард бүсийн тулгуур төв хотуудад уг хуулийг сурталчлах зорилгоор бүсчлэн сургалт зохион байгуулахаар болжээ. Тиймээс энэ зуны хугацаанд агаарын чанарыг сайжруулахаар үндсэн бүсд хамрагдах айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангахаар түлшний нөөц бүрдүүлэх, зуухны бүст хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоох юм. Тиймээс ирэх саруудад айл өрхүүдийн зуухыг сольж эхлэхээр төлөвлөжээ. Мөн шинээр найман байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулахаар төлөвлөсөн байна. Агаарын бохирдлыг байруулах зорилгоор Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженерийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлжээ.
Ц.Болор





















































