Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялагдаж сур, Ардын намынхаан

2012-7-02
0
ЖИРГЭХ
Ялагдаж сур, Ардын намынхаан
    УИХ-ын 2012 оны сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй ч урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо хоёр удаа танилцууллаа. Тэдний танилцуулсан болон улс төрийн намуудын мэдээлж буйгаар Ардчилсан нам хамгийн олон санал авчээ.Товчхондоо Монгол ардын нам ялагдсан байна. Нийт сонгогчдын  399 мянга 194 нь Ардчилсан намд санал өгч, ялалтыг тэдэнд авчирлаа. Нийт сонгогчдын хамгийн их буюу  35,32 хувийн санал авснаар ийнхүү ялах нь тодорхой болжээ. Ард түмэн Ардчилсан намд хоёр дахь удаагаа итгэл өглөө. Ардчилсан намынхан ялалтын баяраа тэмдэглэж байгаа бол харин Ардын намынхан ялагдлаа тэвчиж чадахгүй сууна.
Ардын намынхан өөрсдийгөө 91 жилийн арвин намтартай, улс төрийн тулхтай хүчин хэмээдэг. Олон жилийн туршлагатай, тулхтай хүчин юм бол сонгуулийн үеэр ч ах нам шиг загнах ёстой. Унаж, босох, ялж, ялагдах нь улс төр хэмээх хатуу тоглоомд байнга байдаг үзэгдэл. Ардын намынхан байнга нэг жимээр явах учиргүй. Тэд ч ялагдаж үзэх ёстой, ялагдлаа хүлээн зөвшөөрч ах намын буурь заах ёстой. Иргэд сонгогчид  ч тэднээс ийм зүйл хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.

      Тэд сонгууль луйварддаг хэзээний гаршсан аргаа хэрэглэхээр сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахад саад учруулж байна. Саналын хуудсыг гараар дахин тоолох ёстой гэсэн шаардлага тавив. Автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар дахин тоолж шалгаж үзэх юм гэнэ. Будилаангүй сонгууль хийе, түргэн шуурхай сонгуулийн дүнгээ гаргая гэж автомат машин худалдаж авсан биз дээ. Гараар тоолох байсан юм бол автомат машин гацна, гацахгүй гэж хаваржин хэрэлдэж, 24 тэрбум төгрөг салхинд хийсгэх шаардлага байсан уу гэдгээ сайн бодох ёстой байх. Хайран мөнгө. 24 тэрбумаар хэдэн машин худалдаж авч зардал чирэгдэл болж, хэрүүл шуугиан тарих хэрэг байсан уу. Автомат машинаар тоолсон саналын хуудсыг тойрог бүрээс хоёр хэсгийн хороог сонгож гараар дахин тоолсон. Ингэж хяналтын тооллого хийх тухай Сонгуулийн ерөнхий хороо журмаар зохицуулсан юм. Хяналтын тооллогын үеэр автомат машины дүнтэй гараар тоолсон дүн яв цав тулж байжээ. Тэгэхээр өмнөх сонгуулиудыг хүн будилуулдаг байсан нь тодорхой байна. Техник будилдаггүй, хүн будилуулдаг гэдэг нь нотлогдлоо гэж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд ч мэдэгдсэн юм.  
УИХ-ын 2012 оны сонгуулийн албан ёсны дүнг улсын баяр наадмын дараа танилцуулах нь тодорхой байна. Учир нь нийслэллийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулна. Тус дүүргүүд хамгийн олон буюу гурван мандаттай тойрог. Гурваар гарсан нэр дэвшигчийн авсан саналын хувь 28-д хүрэхгүй байгаа учир дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалт энэ долоо хоногт болох төлөвтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалт явуулснаас хойш 15 хоногийн дотор албан ёсны дүнг мэдээлнэ. Энэ жилийн улсын баяр наадмаар бараг долоо хоног бүх нийтээр амрахаар байгаа юм. “Чоно борооноор” гэдэг шиг эрх баригчид улсын баяр наадам, Цагаан сар, шинэ жилийг далимдуулан булхай, луйвар хийж сурсан хүмүүс. Ард түмний анхаарал өөр зүйлд чиглэсэн үед нууц зүйл хийхдээ гаршсан улс. Энэ бол тэдний гэм биш зан нь.
   
    Энэ жилийн улсын баяр наадмыг далимдуулан сонгуулийн дүнг будилуулах өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх мэргэн санаа олчихсон суугаа биз. Унтаад сэрэхэд л сонгогдоогүй хүн ялчихсан, ялсан нэг нь хасагдчихсан хуучны нэгэн жишээ байдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Монголчууд бид дэнж хотойтол наадаж, амарч зугаалж явах зуур эрх баригчид сонгуулийн дүнг өөрчилж магадгүй. Тэдэнд мад тавиулахгүйн тулд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй биз.  
2004 онд “Эх орон ардчилал” эвсэл ялахад ч тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН хожигдчихоод хошуугаа унжуулж, янз бүрийн арга чаргаар сонгуулийн дүнг будилуулахыг санаархаж байсан. Ах нам л юм бол ахын дайны буурьтай байж сурах хэрэгтэй. Хожигдчихоолд хошуугаа унжуулж уйлдаггүй, юм үзэж нүд тайлсан тулхтай хүчин шиг байх хэрэгтэй. Ялагдчихаад шарлахалгүй тахимаа өгөөд явах хэрэгтэй. Ардын намынхан ялагдаж сур. Ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь улс төрд байх соёл мөн. Тэр тусмаа 91 жилийн түүхтэй тулхтай, буурь суурьтай улс төрийн хүчинд ийм хэмжээний соёл заавал байх ёстой. Ард түмний сонголтыг хүндэтгэх соёл бас байх хэрэгтэй. Ард түмнийхээ сонголтод итгэхгүй, тэдний хийсэн сонголтыг өөрчилнө гэвэл санасны гарз. Ард түмэн мөнгөнд хууртдаг, худал амлалтад хошгирдог сайхан цаг үе өнгөрсөн. Тэд өөрсдийнхөө ирээдүйд гэрэл гэгээтэй зүйл хийж чадах, тийм бодлого хөтөлбөртэй, шинэ бодлого боловсруулж чадах хэт хуучраагүй улс төрийн хүчинд итгэж саналаа өгсөн байж таарна. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, улс төрийн соёлтой байх хэрэгтэй. Мэддэггүй юм бол улс төрийн соёлоос суралцаж, туршлага судлах хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • АРДЧИЛАЛ (202.72.245.146)
    АРДЧИЛАЛ ОЛУУЛАА ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА. АРДЧИЛАЛ ОЛУУЛАА ЯЛЛАА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮССЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. 2008 ОНД Ч МӨН АРДЧИЛАЛ ЯЛСАН. ТЭР ҮЕИЙН МАХН АРД ТҮМНИЙ САНАЛЫГ ЛУЙВАРДАЖ БИДНИЙ САНАЛЫГ ҮГҮЙСГЭЖ ДОРОМЖИЛСОН. АРД ТҮМЭН ДАНДАА ДАРАНГУЙЛАГЧ НАМЫН ДАРАМТАНД БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ЭНЭ УДАА БАТЛАН ХАРУУЛЛАА.ЭНЭ ЯЛАЛТ БОЛ ШУДАРГА ҮНЭНИЙ ЯЛАЛТ. АРДЧИЛАЛ ХЭЗЭЭД ЯЛДАГЫН ТОД ЖИШЭЭ. МАН БОЛОН БУСАД ЯЛАГДСАН НАМ ЯАЖ Ч ЭСЭРГҮҮЦЭЭД АРД ТҮМНИЙ САНАЛЫГ ЛУЙВАРДАЖ ЧАДАХГҮЙ. ТА НАРЫН ЦАГ ӨНГӨРСӨН ГЭДГИЙГ ОЙЛГО. МОНГОЛ УЛСАД АРДЧИЛЛЫН ЦЭНХЭР САЛХИ СЭВЭЛЗЭЖ БАЙНА.
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (122.201.18.137)
    MAН луйвардаад луйвардаад энэ үү
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • (202.70.43.66)
    Derged n IZNN nam hamaagui soyoltoi tulhtai zagnaj baigaa biz dee!!!MAN ichej uh!!!!
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    1 цаг 37 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    10 цаг 40 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    10 цаг 47 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    10 цаг 54 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    12 цаг 9 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    12 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    12 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК