Хонконгийн алдарт жүжигчин, дуучин, найрууллагч, энх тайвны зүтгэлтэн Жэки Чан энэ долоо хоногт Мьянмарт болох Зүүн өмнөд Азийн орнуудын хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх гурван өдрийн арга хэмжээнд оролцохоор болжээ. Тэрээр хүний наймаанд өртөж, зовж шаналсан хүүхдүүдэд онцгой тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн төсөлд оролцох гэнэ.. Мөн Жэки Чан Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалайнд Хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тусгай ангийн гишүүд, Мьянмарын Нийгэмийн халамжийн сайд зэрэг хүмүүстэй уулзах юм байна.
Тус улсын мянга мянган хүүхэд Үндэсний арми болон угсаатны бүлгүүдийн цэргийн албанд хүчээр татагддаг байна. Мьянмар улс өнгөрсөн долоо хоногт хүүхдийг цэрэгт татахыг хориглох НҮБ-ын зөвшилцөлд гарыг үсэг зурсан юм.
Ц.Болор





















































