Өчигдөр УИХ-д шинээр сонгогдсон 69 хүн тангараг өргөлөө. Харин Өвөрхангайн хоёр, МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс листээр орох байсан гурван гишүүний тангарагийг өргүүлээгүй. Мөн Сонгинохайрхан, Баянзүрхийн хоёр мандат дээр дахин санал хураалт явуулахаар болж үлдээлээ. Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү хоёрыг хууль зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн шүүхээс шийдвэр гаргасан учир түдгэлзүүллээ. Харин үүнийг нь Өвөрхангай аймгийнхан эсэргүүцэл илэрхийлж, харъялалын бус шүүх бидний сонголтыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн мэдэгдээд байна.
Хамгийн сонирхолтой нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс листээр орох гурван гишүүний асуудал маргаантай
байсан юм. Учир нь уг эвслээс листээр бичигдсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, МУИС-ийн ХЗДС-ийн захирал асан С.Нарангэрэл нарыг хууль зөрчсөн гэж СЕХ үзсэн юм. СЕХ-ны саналыг тэд хүлээн зөвшөөрөөгүй учир Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрэв тэднийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-д листийн дарааллын дагуу өмгөөлөгч О.Баасанхүү, ГХ-ны сайд асан Ц.Цолмон, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар сонгогдоно. Харин тэднийг хууль зөрчөөгүй гэж үзвэл Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, өмгөөлөгч С.Нарангэрэл нар гишүүн болж тангараг өргөх байсан юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдөр орой холбогдох байгууллагууд хуралдаж Н.Энхбаярын хүү Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг хууль зөрчөөгүй гэж үзжээ. Харин Н.Энхбаярыг шалгагдаж байгаа учир УИХ-д суух боломжгүй гэсэн байна. Үзэх ч гэж дээ ийм тохироог Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр хөөцөлдөж байгаад хийлээ гэсэн мэдээлэл тарлаа. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Э.Батшугар, өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Баасанхүү нар автоматаар гишүүн болж ирэх 7 хоногт тангарагаа өргөхөөр болж байна.
байсан юм. Учир нь уг эвслээс листээр бичигдсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, МУИС-ийн ХЗДС-ийн захирал асан С.Нарангэрэл нарыг хууль зөрчсөн гэж СЕХ үзсэн юм. СЕХ-ны саналыг тэд хүлээн зөвшөөрөөгүй учир Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хэрэв тэднийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-д листийн дарааллын дагуу өмгөөлөгч О.Баасанхүү, ГХ-ны сайд асан Ц.Цолмон, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар сонгогдоно. Харин тэднийг хууль зөрчөөгүй гэж үзвэл Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, өмгөөлөгч С.Нарангэрэл нар гишүүн болж тангараг өргөх байсан юм. Харин ГХ-ны сайд асан Ц.Цолмон, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар хоёр аз дутаж тойргийн гадна үлдэх бололтой. Ийнхүү МАХН-МҮАН-ын гишүүд парламентад жигдрэх нь.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хүүгээ гишүүн болгоод өөрөө хэрэгээ шийдүүлэхээр үлдэхээр болоод байгаа сурагтай.
Т.Хас





















































