Хөгжмийн
ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа дуучин Адель болон "One Direction"
хамтлагийн шинэ цомог худалдаанд гарснаар өнгөрөгч зургаан сараас 0.6
хувиар худалдан авалт нэмэгджээ.
Хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа дуучин Адель болон "One Direction" хамтлагийн шинэ цомог худалдаанд гарснаар өнгөрөгч зургаан сараас 0.6 хувиар худалдан авалт нэмэгджээ. Зогсонги байдалд ороод байсан Америкийн дууны цомгийн борлуулалт сүүлийн үед өссөн нь тэдний гаргасан шинэ цомогтой холбоотой гэж үзсэн байна. Өнгөрсөн онд АНУ-д нийтдээ 853 сая цомог зарагджээ байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт аж.Одоогоор Биллбордын цомгийн борлуулалтыг Аделийн цомог тэргүүлж байгаа. Түүний шинэ цомог 3.7 сая хэвлэгдсэн бөгөөд одоогоор аль хэдийнэ 539.000 зарагдсан байна. Аделийн дараа хөвгүүдийн хамтлаг "One Direction"-ны цомог оржээ.
Өнгөрсөн оны борлуулалтаараа тэргүүлсэн цомгуудыг танилцуулъя.
1. Adele - 21 (3,668,000)
2. Lionel Richie - Tuskegee (912,000)
4. Whitney Houston - Greatest Hits (818,000)
5. Various Artists - Now 41 (714,000)
6. Carrie Underwood - Blown Away (602,000)
7. Luke Bryan - Tailgates and Tan lines (575,000)
8. Nicki Minaj - Pink Friday: Roman Reloaded (557,000)
9. Drake - Take Care (549,000)
10. Adele - 19 (539,000)
Э.Мөнх





















































