Липецкийн амьтны хүрээлэнд нэгэн шинэ сонирхолтой “амьтан” нэмэгдсэн нь машин юм. Уг машиныг амьтны торонд хийсэн бөгөөд хэр удаан байлгах нь тодорхойгүй байгаа аж. Амьтны хүрээлэнд хэрэгжүүлж буй төслийн удирдагч, орон нутгийн засаг захиргааны ажилтан Лариса Усачева “Үнэн хэрэгтээ бол энэ ердийн л машин” гэжээ. Замын хөдөлгөөний аюултай байдлыг дээшлүүлэх олон улсын төслийг тус орон нутаг дэмжин амьтны хүрээлэнд уг машиныг амьтны торонд байрлуулахаар шийдсэн байна. Ингэснээр уг машин хүмүүсийн анхаарлыг илүүтэй татах бөгөөд торонд хашигдсан машиныг хараад замын хөдөлгөөны дүрмийг санаатай зөрчигч нь ямарч араатан амьтнаас илүү аюулгүй гэдгийг ойлгох ёстой аж. Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний зөрчил 20 хувиар буурсан байна. Энэ амьтны хүрээлэн нь 3,5 мянган амьтантай ажээ.
Ц.Болор





















































