Улсын баяр наадам дөхөж байгаатай холбоотойгоор цагаан идээ, махны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа айраг, хонины бүтэн махны үнэ өмнөх жилийг бодвол үнэ нь нэмэгджээ. 22-ын товчоонд хонины үнэ долоо хоногийн өмнө 100-250 мянган төгрөг, тарган эр хонь 250 мянга, дундаж хонь 170 мянга, харин төлөг 100 мянган төгрөгийн ханштай байна. Харин “Эмээлт” зах, Яармагийн дэнж, Улиастайн уулзварт төлөг 80-100 мянган төгрөг, шүдлэн хонь 120-130, хязаалан хонь 130-150, нас гүйцсэн хонь 160-180 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Нийслэлийн хэмжээнд энэ жил ариун цэвэрийн шаардлагаас хамаарч цөөхөн газар айраг худалдаалах зөвшөөрөл олгосон байна. Тусгай зөвшөөрөлтэй 32-ын тойргийн дэргэдэх гэрт нэг аяга айраг 2000 төгрөг, нэг литр нь 3800 төгрөгийн үнэтэй байгаа юм.Ц.Болор





















































