АНУ-ын зүүн өмнөд нутгуудад сүүлийн хэдэн өдөр хэт халснаас болж 42 хүн нас баржээ. Халуун наранд хүлэмжийн ногоо үхэж тэр ч бүү хэл төмөр замууд хэт халснаас хурдалж болохгүйд хүрээд байгаа аж. Ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим мужуудад халууны хэм 47-48 хэм хүрчээ. Халууны хажуугаар тухайн мужуудахд цахилгаан тасарсан нь байдлыг улам хүндрэлтэй болгосон аж.Халууны улмаас амиа алдсан иргэдийн дийлэнхи нь өндөр настнууд байсан бөгөөд тэдгээр хүмүүс цахилгаангүйн улмаас сэрүүцүүлэгч сэнс, агааржуулагч ажиллуулж чадалгүй байснаас нас барсан гэж "BBC" агентлаг мэдээллээ. Нас барсан хүмүүсийн 10 нь Чикаго, мөн 10 нь Вержиниа болон Мериланд бусад нь Весконсин, Охио, Пенсилвань мужуудын иргэд байжээ. Машин унтаж байсан 10 настай охин хүртэл бүгчим агаарын улмаас нас барсан гэв. Энэ хэт халалт нь Канад хүртэл нөлөөлж эхлээд байгаа аж.
Э.Мөнх





















































