Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан Монгол цэргийн сүрт жагсаал болно. Тус жагсаалд 2000 гаруй цэргийн алба хаагч оролцох аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн оролцохоор болжээ. Уг жагсаалын бэлтгэлийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Б.Чимэг





















































