Хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол ёс , монгол ёсолгоо гэсэн гараа өргөсөн залуусын реклам цацагдсан билээ. Тус рекламыг ямар утга учиртай , юуны реклам болохыг мэдэхгүй хүмүүс олон байсан. Тэгвэл энэ реклам нь баяр наадмын нэгэн онцлог бөгөөд Ерөнхийлөгч баяр наадмыг нээж үг хэлсний дараа ёслох юм байна. Монголоороо ёсолж, сүлд хийморь, буян хишгээ даллах энэхүү арга хэмжээ нь гадаадын зочид гийчдэд, монголчууд өөрсдийн гэсэн бэлэгдэл ёсолгоотой гэдгийг харуулах зорилготой аж.
Ц.Болор





















































