Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч шагнал гардууллаа

2012-7-10
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд  Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль  өнөөдөр хүртээлээ.
    a352f02afe467d75dd3fb7d00483479e_x3Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд  Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль  өнөөдөр хүртээлээ.
    Монгол Улсын гавьяат багш цолоор Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн, ахмад багш доктор, профессор Шаравын Доржпагам, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Хызырын Хажайхан, МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш Цэрэнчимэдийн Саранцацрал нарыг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Нацагдоржийн Амгалан, “Prosounds” дуу бичлэгийн студийн  захирал, дуучин Жарантайн Алтанцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын зөвлөх дэд хурандаа Гомбосүрэнгийн Энхбаяр нарыг,
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Адмон” ХХК-ийн Фотомон гэрэл зургийн салбарын эрхлэгч Бямбын Чантуу, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, зохиолч яруу найрагч Дамбийн Дашдондов, “Өдрийн сонин”-ы улс төрийн тоймч Гомбын Дашрэнцэн нарыг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин Намхайдоржийн Баярмаа,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цэрэнбалтавын Сарантуяа,
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Арвангуравдугаар зуун” төвийн кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа,
Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогт, УИХ-ын даргын зөвлөх Далрайн Даваасамбуу нарыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сангийн яамны ахмад ажилтан Өнөрийн Банди, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Отгонтэнгэр” цайны газрын ахлах тогооч Зэмбээ Дэлгэрмаа нарыг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сонгинохайрхан дүүргийн  XVIII хорооны иргэн, ахмад дайчин Совдын Дашдорж,
“Алтан гадас” одонгоор "Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч Лундаажанцангийн Баясгалан, Нийслэлийн 3 дугаар сургуулийн сургалтын менежер Батсүхийн Уранбилэг, “Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Доржийн Даваа, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дулааны оруулгын слесарь Цэдэндоржийн Галтмаа, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн сувилагч Бадрахын Оюунбилэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн Далхжавын Байгалмаа, Стратеги  судалгааны хүрээлэнгийн захирал Дамбын Ганбат нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Архивын ерөнхий газрын  нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Цээлхаажавын Эрдэнэчимэг, “Хүмүүн тус” эмнэлгийн сонсголын их эмч Бадамгаравын Энхгэрэл, Зэвсэгт хүчний  011 дүгээр ангийн нярав Доржпаламын Оюунгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн  шил угаагч Шатарын Санаа-Амгалан, “Монголын цахилгаан холбоо”  ХК-ийн кассчин Сэрээтэрийн Цэцэгмаа, “Автобус-3” ХХК-ийн кондуктар Цэрэнгийн Бүжин нарыг шагнав.

    Ерөнхийлөгч шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа Монгол төрийнхөө шагналыг хүртэж байгаа нийт  иргэддээ болон наадамчин олондоо баярын мэнд хүргэе.
        Мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн онго их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө энэ танхимд салбар салбартаа хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилаараа түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан өнөөдөр шагнал гардаж авлаа.
    Ахмад багш, дуучин, гэрэл зурагчин, малчин, зохиолч, сэтгүүлч, тамирчин, хуульч, найруулагч, тогооч, ахмад дайчин, сувилагч, цахилгаанчин, слесарь, үйлчлэгч, шил угаагч, кассчин, кондуктор гээд ажил хөдөлмөрийн талбарт хүн зоныхоо дунд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай улсын эгэл жирийн иргэд энэ удаа эрхэм шагналын эзэд боллоо.
Шагнал бол тухайн эзнийхээ хүн зондоо хүлээн зөвшөөрөгдсөн бодит зүтгэлийнх нь үнэлэмж, хүндэтгэл байх ёстой. Өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Ичинхорлоогийн Нямгаваа гуайг онцлон дурдмаар байна. И.Нямгаваа нь 100 гаруй жүжгийг найруулан тавьж олны хүртээл болгосон бөгөөд өдгөө дэлхийн шилдэг 100 найруулагчийн 31-д эрэмбэлэгдэж байгаа Монголын кино урлаг, тайз дэлгэцийн түүхнээ тод мөрөө үлдээж яваа алдартан юм.
Мөн энд гавьяат багш цол хүртсэн Цэрэннадмидын Саранцацралтыг нэрлэмээр байна. Тэрээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор цол хүртсэн анхны эмэгтэй юм. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор тэрбээр 2000 онд АНУ-ын намтар судлалын хүрээлэнгээс тодруулсан “Дэлхийн шилдэг эмэгтэй”-н нэгээр тодорч байсан эгэл даруу монгол эрдэмтэн билээ.
Ингээд энэ танхимд шагнал гардаж авсан нийт иргэддээ дахин баяр хүргэе. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.70.46.206)
    Tsetsiin gishuun sarantuya gej bnaa malaa oilgoj unshij chadahgui bj yuun olon yum yaridag Hun beee
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • (180.149.97.2)
    шүүхч сарантуяа гавьяат болж бгаа юмуу.амарболдын өмгөөлөгч о.алтангэрэлийг ард түмний өмнө гэнэт л мэдэгдэл хийгээд муу газар суулгасан л хүндээ..алтангэрэлийг баригдаад явахад үзэгч ард түмэн бид маш их дургүй бсан..
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • (76.167.185.185)
    дэлхийн шилдэг 100 найруулагчийн 31-д эрэмбэлэгдэж байгаа Монголын кино урлаг, тайз дэлгэцийн түүхнээ тод мөрөө үлдээж яваа алдартан юм. GEDEG HUDLAA AA , harin 2 say huntei MONGOL in nairuulagch gevel bolno , Ingej hudlaa surjignehe bolidoo , Naymagava hen ch delhiid medku za Huuhdin teatriig zarj idsen NUGELTEN , er n gavyat tsol ner nuuree aldjee , Baatar nairuulgchin zuv bn
    2012 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    28 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    47 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    9 цаг 31 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    9 цаг 39 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    9 цаг 46 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    11 цаг 0 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    11 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    11 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК