"Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн хэвлэлийн бага хурал хийж нэр бүхий сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүндээ нэмэлтээр элдвийн элемент хольж жинхэнэ чанарыг нь алдагдуулдаг талаар мэдээллээ. Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй импортын бүтээгдэхүүн хэрэглэх нь эрс ихэссэн. Гэхдээ импортын бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа ч тараг, сүү гэх мэтийн сүү сүүн бүтээгдэхүүнийг дотоодоосоо авч хэрэглэсээр байгаа. Тиймдээ ч энэ чиглэлээр олон үйлдвэрийн, олон нэр төрлийн бүтээгдэхүүн ихээр худалдаанд гарах болсон. Хэдийгээр нэр төрөл нь олширч иргэдийн худалдан авах хэрэглэх сонирхолд нийцүүлж байгаа нь сайшаалтай ч төдийлөн үр дүнтэй биш байгаа талаар мэдээллээ. Учир нь хадгалалтын горимыг удаан хугацаанд барих зорилгоор Е-гийн төрлийн нэмэлтүүдийг оруулдаг байна. Е-гийн төрлийн нэмэлтүүд нь тухайн бүтээгдэхүүний шаардлагатай амин дэмийг өгдөггүй бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг ямар ч хэрэгцээгүй болгодог аж. Мөн амт үнэр оруулах зорилгоор ч дээрх төрлийн нэмэлтийг ашигладаг нь нэгэнт тогтоогдсон гэдгийг мэдэгдсэний хажуугаар Витафит үйлдвэрийн "Гоё" нэрийн тараг болон иогурт зэргийн найрлаганд Е-гийн төрлийн индекс ордог болохыг харууллаа. Дэлхий дээр Е-гийн төрлийн индексээр хийгдсэн 1000 гаруй бүтээгдэхүүн байдгаас 50 нь та бидний хэрэгцээнд өргөн хэрэглэгддэг байна. Үүнээс дурьдвал: Е441 Желатин, Е1442 цардсан устөрөгчит пропилийн фосфор хүчлийн хоёр ч цардуул нэг төрлийн цардуул, Е440 Пектин, Е451 Гурван суурьт натрийн фосфат, Е331 Нимбэгний хүчлийн 3-т устөрөгчийн натрийн давс зэрэг болно. Ингээд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, мөн хэрэглэгч нартаа Е төрлийн индексээр хийгдсэн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй, импортлохгүй, хэрэглэхгүй байхыг уриаллаа.






















































Сэтгэгдэл (1)