НҮБ-аас жил бүрийн долдугаар сарын 11- ний өдрийг “Дэлхийн хүн амын өдөр” болгон тэмдэглэх санаачилга гаргажээ. Манай дэлхийд өнгөрсөн оны аравдугаар сард долоон тэрбум дахь иргэнээ хүлээн авсан билээ. ХБНГУ-ын Хүн амын сангаас гаргасан тооцоогоор дэлхий дээр секундэд 2,6 хүн мэндэлж байна. НҮБ-ын тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн хүн ам 7,3- 10,7 тэрбумд хүрэх аж. 2050 онд дэлхийн хүн амын 90 хувь нь “гурав дахь ертөнцийн” орнуудад амьдарна гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Харин 2075 онд бид есөн тэрбум болно. Гэвч энэ мянганы сүүлээр дэлхийн хүн ам буурч 8.4 тэрбум болох гэнэ. Харин Африкийн зүүн өмнөд хэсгийн хүн амын тоо одоогийн 611саяас 1.5 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ.
Ц.Болор





















































