Өнөөдөр “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, харин маргааш 10.00-21.00 цаг хүртэл ажиллана. “Номин холдинг” ХХК–ны бүх салбарууд 07–р сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Сонгинохангай ХХК–ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллаж байна.
Түүнчлэн “Скай” их дэлгүүр өнөөдөр , маргааш хоёрт 10.00-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30–20.30 хүртэл ажиллана. 07–р сарын 14–16–ыг дуустал амраад, 07–р сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Д.Ундрах 24tsag.mn






















































Сэтгэгдэл (2)