Улс бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн тэргүүн юугаа мялаалгаж байсан газар газрын шандаст 236 үрээнээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл эхний арван байранд орсон морьдыг сонирхуулж байна.Айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр
Зургаад Төв аймгийн Баянжжаргалан сумын Б.Саранхүүгийн хонгор халзан
Долоод Сүхбаатар аймгийн уугуул П.Баянхүүийн хүрэн халзан
Наймд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул” Монмасло” ХХК-ны захирал Д.Ганзоригийн хул халзан
Есөд Дорноговь аймгийн уугуул Ш.Энхтүвшингийн зээрд халзан
Аравт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн алдарт уяач Д.Хуягбаатарын зээрд халзан тус тус хурдаллаа.
Д.Ундрах 24tsag.mn





















































