Улсын харцага Л.Пүрэвжав, Улсын заан Ч.Санжаадамбаар давж тавын даваа эхэллээ. Энэ жил түрүүлэх магадлалтай бөхүүд дөрвийн даваанаас эхэлж өвдөг шороодоод байна. Аварга байхгүй тавын даваа сүүлийн жилүүдэд тохиогоогүй юм. Энэ жилийн наадмаар аварга төрөх үүь арслан төрөх үү тодорхойгүй байна. Дөрвийн даваанд аймгийн арслан Пүрэвдагва улсын гарьд И.Доржсамбуугаар, аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын заан М.Өсөхбаяраар тус тус тав давсан юм.Тавын давааны ам авсан байдал:
1. Улсын арслан Б.Ганбат- улсын начин Санчир
2. Улсын арслан Д.Ганхуяг -аймгийн арслан Ж.Амартүвшин
3. Улсын арслан Х.Мөнхбаатар- улсын начин Ж.Оргил
4. Улсын арслан Г.Эрхэмбаяр- улсын начин Нямсүрэн
5. Улсын арслан Д.Азжаргал – улсын начин П.Ганхүү
6. Улсын гарьд И.Доржсамбуу- аймгийн арслан Пүрэвдагва
7. Улсын гарьд М.Баяржавхлан- улсын начин Уламбаяр
8. Улсын гарьд Н.Ганбаатар – улсын начин Жаргалсайхан
9. Улсын заан Б.Соронзонболд-аймгийн заан Б.Сугаржаргал
10. Улсын заан Д.Рагчаа- улсын заан Б.Сайнбаяр
11. Улсын заан Ч.Санжаадамба- улсын харцага Л.Пүрэвжав
12. Улсын заан М.Өсөхбаяр- аймгийн арслан П.Бүрэнтөгс
13. Улсын заан Д.Баасандорж – аймгийн арслан Төвтөгс
14. Улсын харцага Өсөх-Ирээдүй –улсын начин Э.Энхбат
15. Улсын харцага А.Цацабшир -улсын начин Б.Гончигдамба
16. Улсын харцага Ц.Содномдорж – Улсын харцага Ө.Бат-ОршихД
Ундрах 24tsag.mn





















































