Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн, Улсын арслан цол авч наадамчин олныг баясгасан билээ.Харин улсын заан Д.Рагчаа төрийнхөө баяр наадамд 512 бөхөөс найм даван үзүүрлэж, Улсын гарьд цолны болзлыг хангасан юм. Ийнхүү улсын арслан, гарьд цол хүртсэн бөхчүүдээ нутгийнхан нь баярлуулсаар байна.
Тухайлбал, Увс аймгийн нутгийн зөвлөл шинэхэн арслан П.Бүрэнтөгсийн цолыг “Lexus-570” машинаар мялаасан бол Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн гарьд Д.Рагчаад "Ланд-200" маркийн автомашин бэлэглэжээ.
Мөн Д.Рагчаад Хууль зүйн сайдын тушаалаар хоёр өрөө байр өгсөн юм. Харин баяр наадмын комиссоос арслан П.Бүрэнтөгсөд 15 сая төгрөг, Д.Рагчаад долоон сая төгрөг гардуулжээ.
Б.Золбоо





















































