Энэ сарын 6-ны өдөр “Азийн хүүхдүүд” спортын V их наадам Оросын холбооны улсад нээлтээ хийсэн билээ. Уг наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж 42 медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байранд шалгарлаа. Тэмцээний салхийг самбо бөхийн тамирчид хагалж нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байсан билээ. Өнөөдөр “Азийн хүүхдүүд” спортын их наадмын хаалт болох юм. Самбо бөх 1 алт, 1 мөнгө, 4 хүрэлЧөлөөт бөх 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл
Шатар 1 мөнгө
Жудо бөх 1 алт, 2 хүрэл
Спортын гимнастик 1 мөнгө, 1 хүрэл
Бокс 1 мөнгө, 2 хүрэл
Ширээний теннис 3 алт, 3 хүрэл
Хөнгөн атлетик 1 хүрэл зэрэг 42 медаль хүртсэн байна. Тус наадмыг сурвалжлахад нийт 200 телевизийн 600 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан байна. Монгол, Казахстан, Иран, Кувейт, Энэтхэг, Палестин зэрэг орны болон ОХУ-ын Москва, Санкт-Петербург, бусад мужийн сэтгүүлчид ажилласан байна. Нийт 15 хоногийн турш үргэлжилсэн энэхүү наадмыг манай улсаас “Шууд” телевиз, “Монгол” телевиз сурвалжилсан байна.
Ц.Болор





















































