Статистикийн судалгаанаас үзэхэд манай улс өнгөрсөн онд Австрали руу 44 сая австрали долларын экспорт, 0.5 сая австрали долларын импорт хийсэн байна. Энэ оны эцэст манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувь болж өснө гэж Eurasia Capital үзэж буй аж. Өмнө нь манай улсын ДНБ мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас хамааралтай байсан бол сүүлийн жилүүдэд томоохон ашигт малтмалын ордууд нээгдсэн нь ДНБ-ий 20 хувийг хангах болжээ. FIFTAгийн мэдээлснээр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбар руу чиглэж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn





















































