Ардчилсан нам шинэ Засгийн газар байгуулахдаа "Шударга ёс" эвсэлтэй хамтрахаар болж, ажлын хэсэг гаргаад байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга ахлахаар болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар мөн оролцох юм. Харин нөгөө талаас "Шударга ёс" эвслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
ахлахаар болжээ. Мөн тус эвслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, хуульч Э.Эрдэнэжамъяан, МҮАН-ы дэд дарга Б.Цогтгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цолмон нар багтсан байна. Талууд Засгийн газрыг яаралтай байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа тул хэлэлцээрээ тун ойрын үед хийхээр ярилцаж байгаа юм.Т.Гэрэл





















































