Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцох албан хаагчдыг үдэх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр боллоо. Онцгой байдлын албан хаагч нар анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 29 хүн Өмнөд Суданыг зорилсон юм.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд зүтгэж ирсэн эх орны хөвгүүд байсан бол өдгөө мэргэжлийн ур чадвараараа олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн эр зоригт дайчид болж НҮБ-д энхийг сахиулахаар мордох гэж байгаа нь хувь хүн болоод албаныхаа, цаашилбал эх орныхоо түүхэнд шинэ хуудсыг нээж байна.
Д.Ундрах 24tsag.mn





















































