АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй цаг үеийн тулгамдсан асуудлаар утсаар ярилаа. Тэд Сирийн зэвсэгт мөргөлдөөн болон, ОХУ-ын Кримскт болсон үерийн хор хохирлын талаар ярилцсан тухай Цагаан Ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Хоёр орны ерөнхийлөгч Сирит үүсээд байгаа дарангуйлал, иргэдийн хүчин мөхөс байдалд хүргэж байгаа улс төрийн тогтворгүй байдалыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан. Түүнчлэн байдлыг одоогийнхоос доройтуулахгүйн тулд ямар арга хэмжээ авбал зохих талаар ярилцав.
Мөн ерөнхийлөгч Обама Кримск хот гамшигт үерийн аюулд нэрвэгдэн ихээхэн хохирол амссанд эмгэнэл илэрхийллээ. Тэрээр мөн энэ зуурт цаг үеийн асуудал ихтэй нэн даруй утсаар ярьж эмгэнэл илэрхийлэх боломж ховор байсан тухайгаа хэлсэн юм.
Э.Мөнх





















































