2012 оны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн ирэх 9-р сарын 08-13 нд Словак улсын нийслэл Братислав хотноо зохиогдох гэж байна, энэ удаагийн ДАШТ-д 12-18 насны тамирчид кикбоксын спортын 8-н төрөлд өрсөлдөх юм байна. Монголын залуу кикбоксчид энэхүү тэмцээнд "Мишээл" группын дэргэдэх Мишээл кикбокс сургалтын төвийн тамирчид улсаа төлөөлөн оролцох аж. Тус тэмцээнд Б.Гантогтох, Б.Гансэлэм, Т.Өсөхбаяр, Э.Адъяаням, Э.Тэмүүлэн, Н.Төгөлдөр зэрэг манай орны кикбоксын шилдэг залуучууд өрсөлдөх юм.
Ц.Болор





















































