Аргентины нийслэл Буэнос Айрес хотод байрлаж байсан Аргентин-Израйлийн хамтын нийгэмлэгийн байранд 18 жилийн өмнө халдлага үйлдэгдэж, 85 хүн амь үрэгдэж байсан. Уг хэрэгт холбогдолтой сэжигтнүүдийг баривчилсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч хүн шүүхийн өмнө хариуцлага хүлээгээгүй юм. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандесаас хэргийн мөрдлөгийг дахин эхлүүлэхийг шаардсан байна.Аргентин-Израйлийн хамтын нийгэмлэг нь Латин Америкийн орнуудын хэмжээнд Еврейчүүдийн хамгийн том холбоо байсан аж. Тус холбоонд ойролцоогоор 300 мянган Еврей бүртгэлтэй байв. 1994 оны долдугаар сарын 18-ны өдөр нийгэмлэгийн долоон давхар барилгад халдлага үйлдэгдэж, их хэмжээний тэсрэх бодис ачсан ачааны автомашин дэлбэрч 85 хүн амь үрэгдэж байсан. Амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн өчигдөр цуглаж, хөрөг зургийнх нь өмнө лаа асаан гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн байна.
Нийгэмлэгийн тэргүүн ерөнхийлөгч Кристина Фернандезийг хэргийг сөхөж, олон улсын тавцанд хөндөж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Иран улсад халдлагад буруутай гэх долоон хүн сэжиглэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч хүнийг шүүхэд дуудаагүй байна. Үүнд хохирогчдын ар гэрийнхэн бухимдсаар ирсэн юм.
Э. Мөнх





















































