ОБЕГ гал түймрийг унтраах тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүнийг галын голомтод яаралтай хүргэх арга хэмжээ авахад удаашралтай байдаг. Монгол улсад ой хээрийн гал түймэртэй тэмцэх Эйр Трактор АТ-602 агаарын хөлгийг оруулж ирэн ашиглах боллоо.Уг агаарын хөлгөөр өчигдөр ОБЕГ-ын дэд даргад үзүүлэх нислэгийг амжилттай хийж танилцуулсан байна. Томас Эйр ХХК нь Монгол Улсад анх удаа АНУ-д үйлдвэрлэгдсэн хөдөө аж ахуйн, ойн хээрийн түймэр, хортон шавьж устгах зориулалт бүхий Эйр Трактор АТ-602 агаарын хөлгийг худалдан авч ашиглаж эхэллээ.
Ийнхүү манай улс дэлхийн шилдэг техник технологийг ашиглаж ой хээрийн түймэр, хортон шавьж гэх мэт байгаль хамгаалах зориулалтын агаарын хөлөг ашиглах боломжтой болов.
Ц.Болор





















































