Буриад зоны “Алтаргана 2012” ээлжит наадам 10 дахь удаагаа эхэллээ. Энэ сарын 20-22-нд ОХУ-ын Байгалийн чанад мужийн Агийн Буриад тойрогт Оросын Эрхүү муж, Буриад улс, Байгалийн чанадын буриадууд болон Монгол, Хятад улсын төлөөлөгчид цуглажээ. 10 жилийн өмнө анхны “Алтаргана” наадам энд болж байсан юм.Наадмын хүрээнд буриад бөх, сур харваа, шатрын тэмцээн болон ардын дуу, яруу найраг, гарг урлалын уралдаан зэрэг спорт, урлаг соёлын арга хэмжээ болно.
-Буриадын ард түмний уламжлал, зан заншил, талын Агийн соёлын өвөрмөц байдлыг дэмжин баяр наадмын үеэр нутгийн оршин суугчдыг үндэсний дээл хувцсаараа гоёхыг “Алтаргана 2012” наадмыг зохин байгуулах хороо уриалж байна гэж наадмын албан ёсны сайтад бичжээ.



























































