Хуульчдын сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажил дууссан байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өнгөрөгч тавдугаар сарын 30-наас долдугаар сарын 18-ныг хүртэл шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэжээ. Одоо Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дагуу Хуульчийн сонгон шалгаруулалтыг ирэх сарын 18, 19-ний өдөр Улаанбаатарт зохион байгуулах гэнэ. Ингэхдээ сорилгын шалгалтыг 18-ны өдрийн 10.00 цагаас, бодлогын шалгалтыг 19-ний өдрийн 10.00 цагаас авах юм байна.
Ц.Болор





















































