Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн АНУ-ын шүүхээр хэлэцэгдэж буй Тиранозаурус Батаарын хэрэг манай талд нааштайгаар шийдэгдэж Тиранозаурус Батаарыг манай улс эргүүлэн авахаар болсон. Тиймээс прокуроорын тушаалаар өнөөдрөөс Тиранозаурус Батаарыг монголд буцаан ирүүлхэд бэлтгэж, манай талд буцаахад бэлтгэн бүх хадгалах нөхцлийг бүрдүүлэн улсын хамгаалалтад авч хадгалсан байна. Түүнцлэн өөр бусад хулгайлагдсан замаар орж ирсэн байж болзошгүй түүхийн дурсгалт зүйлс байгаа эсэхийг шалгахаар болоод байгаа аж. Америйкийн засгийн газрын мэдээлж буйгаар ойрын хоёроос зургаан сарын дотор Тиранозаурус Батаарыг монголд буцаан ирүүлэхээр хууль эрх зүйн бүх таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хэрэг ийнхүү нааштай шийдэгдэхэд хоёр улсны харицаа нилээд нөлөөлсөн хэмээн өмгөөлөгч Роберт Пейнтэр хэллээ. Худалдаалагч этгээдүүд энэ төрлийн хэрэгт анх удаа холбогдож байгаа нь биш бөгөөд хуулийн байгууллагын мэдээлснээр дөрөвдэх удаагийн үйлдэл нь ажээ. Хэдийгээр хуулийн хүрээнд илт давуу байдлаар энэ хэрэг шийдэгдсэн ч нгөгөө тал давж заалдах магадлал өндөр байгаа. Хэрэв давж заалдах шатны шүүх хурал төлөвлөгдөх юм бол давж заалдагч тал бүх мэдээлэл, баримт нотолгоогоо дэлгэх шаардлагатай болно. Гэхдээ давж заалдсан ч эрсдэл өндөртэй. Учир нь энэ хэргийг бүрэн өөрийн талд шийдүүлж чадахгүй тохиолдолд илүү өндөр ял хариуцлага хүлээх юм. АНУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх ялын доод хэмжээ 10 жил байдаг аж. Тиранозаурус Батаарыг худалдаалсан иргэн нилээд хүнд байдалтай байгаа аж.
Нэгэнт Тернозаворс батаар Монголд буцаж ирэх нь тодорхой болсон учир дараагийн шатны хэрэгт анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй юм. Хоёр орны сонирхлыг ихэд татаж буй зүйл бол Монголын хилээр Тиранозаурус Батаарыг хэрхэн гаргасан бэ? гэсэн асуудал болж байгаа. АНУ-ийн тал монголын хилээр Тиранозаурус Батаар хэрхэн гарсныг Монголын цагдаагийн байгууллага ойрын хугацаанд олж илрүүлнэ гэдэг итгэлтэй байна хэмээсэн байна.
Энэ удаагийн хэрэг олон улсад томоохон жишээ боллоо. Олон улс дүгнэхдээ хуулийг ашиглан улсынхаа өмчийг богино хугацаанд эргүүлэн авч чадсанд талархөлтай хандаж байгаа. түүнчлэн энэ хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь палентлогичдийг баярлуулсан хэрэг боллоо хэмээн олон улсын томоохон хэвлэлүүд бичиж байна.





















































