Ганын ерөнхийлөгч Жон Атта Миллс 68 насандаа өвчний улмаас буюу улаан хоолойн хорт хавдраар таалал төгсчээ. Тэрээр нийслэл Аккар хотын төв эмэнэлэгт эмчлүүлж байсан билээ. Түүнийг үхэл Ганын иргэд хийгээд төр засгийнхны хцвьд хүнд цохилт болсон. Ерөнхийлөгчийн үхэл гэнэтийн, цаг бусын байсан хэмээн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Тэрээр АНУ-руу айлчлал хийж ирээд удаагүй байсан юм. Хэвлэл мэдээллийнхэний ярьж буйгаар ноён ерөнхийлөгчийн өвчний талаар өмнө нь тэр бүр мэдээлж байгаагүй хэмээн маргаан дэгдээд байгаа юм. Учир нь түүний бие тийм ч тааруухан байгаагүй багаад ирэх арван хоёрдугаар сарын нахан сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан юм.Ерөнхийлөгч асан Атта Миллс ийн шадар туслахын мэдэгдэж буйгаар түүний биеийн байдал адваа гаригийн орйоноос гэнэт хүндэрч эхэлсэн аж. Түүний ойр дотныхны ярьж байгаагаар сүүлийн саруудад ьүүний дуу хоолой сааралтад бүдгэрсэн, тод чанга байхаа больсон байсан гэв.
Түүний халааг дэд ерөгхийлөгч Жон Драмани Махама хүлээн авч, улс орноо цаашид удирдан чиглүүлхээр болж айна.
Тэрээр анх Зүүн Африкийн орнуудын дүрмийг санаачлан баталж байсан. Өнөө өглөөэөөс бусад орны ерөнхийлөгчид энэхүү гэнэтий мэдээнд хариу илгээн эмгэнэл илэрхийлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамам “Ноён Жон Атта Миллс Ганын хүни эрхийг хамгаалагч хамгийн хүчтэй дуу хоолой нь байсан” хэмээн тэмдэглэжээ.
Түүнийг улсаа удирдаж байсан он жилүүдэд Гана улс дэлхийн газрын тосны нийлүүлэгч томоохон улсуудын нэг болж чадсан юм.
Түүнийг улсаа удирдаж байсан он жилүүдэд Гана улс дэлхийн газрын тосны нийлүүлэгч томоохон улсуудын нэг болж чадсан юм.
Э.Мөнх





















































